Э.Туул 3 дахь хүүхдээ тээж байна

Тэргүүн хатагтай Мишель Обама Америкийн шинэ үзэгдэл бол “Ажигана” Э.Туул манайдаа шинэ үзэгдэл. Шинэ Монголын үлгэр жишээ хатагтай гэдэг тэр. Унгарт боловсрол эзэмшиж, дэлхийн хэмжээнд бизнес эрхэлж байсан энэ хатагтай алдарт Ш.Отгонбилэгийн голомт залгах ганц хүү О.Содбилэгтэй суусан тэр цагаас хойш эдүгээ Монголын №1 гэр бүл болжээ. Шинэхэн гишүүний гэргий тэрээр бизнесээ ч хийнэ, хүүхдүүдээ ч төрүүлж өсгөнө, нийгмийн сайн сайханд ч гар бие оролцоно, карьер ч хөөнө. Гоёж гангалана чиг. Хэзээдээ хүүхэд тээгээд төрүүлчихсэн гэмээр нэг мэдэхэд л тэр хоёрын хоёр хүү  төрүүлж өсгөжээ. Тэгвэл энэ удаад 3 дахь хүүхдээ тээж байна. Хүүхэд төрүүллээ гээд жин нэмж, царай дарах нь бүү хэл улам ч гоо үзэмж нэмээд байдаг нь сонин. Ямартай л тээгч эхээр тээлгэж төрүүлдэг юм болов уу, төрсөн ямар ч шинжгүй явж байх юм хэмээн хүүхнүүд шивнэлддэг гэнэ лээ. Тэгвэл тэрээр хэвлийдээ гурав дахь хүүхдээ тээж байгаа зургаа  дээр тавьж дээрх эргэлзээг тайллаа. Яг л холивудын алдарт бүсгүйчүүд шиг тэрээр үр хүүхдүүдээ ч өсгөж, ар гэр хувийн амьдрал, бие галбираа ч алдахгүй өв тэгш зохицуулдагыг хархад гайхалтай бүсгүй юм. Шинэхэн гишүүний өнөр бүлд улам их аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болтугай.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Луйварчиний зууны луйварчин бэр юм биздээ
    2012 оны 12 сарын 16 | Хариулах
  • mundag shuu
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025