Батмөнх даян хааныг санагдуулам сүрлэг нэртэй энэ залуу ноёнтон бол эрхэм гишүүн М.Сономпилийн голомт залгах ганц хүү С.Даян-Очир. Увс нутгийн Мишиг хэмээх айлын гурван хүүхдийн нэг нь болох М.Сономпил ноёнтон төрсөн ах М.Чимэдцэрэнгийнхээ орыг залгаж их улс төрд хөл тавьсан бөгөөд ахныхаа нэрээр шоу хийгч хэмээх нэр хоч ч авах нь бий. Ямартай ч ахын заасан замаар бизнест хүч үзэж, улс төрд ч үүрээ зассан тэрээр “Залуу Монгол” корпорацийг ахаасаа түүчээлэн авсан заяатай, жаатай эр. Дархан-Уулаас их хуралд сонгогдож, Батлан хамгаалахын сайдын суудалд тухлаад авсан ноён М.Сономпил 2008 онд өвдөг шороодсон ч саяын сонгуулиар дахин эргэж ирсэн. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай нэгдсэнийх парламентанд дахин заларсан М.Сономпил гишүүний гэргий Д.Батгал хэмээх бүсгүй бий. Нөхөр бид хоёр винотой ваннд орж алжаалаа тайлдаг хэмээн тансаглал, тав тухаа гайхуулж байсан энэ хатагтай ноён М.Сономпилд хүү, охин төрүүлж өгсөн бөгөөд ууган хүү С.Даян-Очирын тухайд Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө “Залуу Монгол” корпорацийнхаа ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Залуу ерөнхийлөгч хэдийнэ гэргий авч, гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд хаа очиж дээдсийн дэггүй хүүхдүүд шиг шоудаж, цэнгээд байдаггүй төлөв эр гэнэ лээ. Харин эрхэм гишүүний эрх танхи бага охин энэ жил дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд харьд боловсрол эзэмшихээр хөлгийн жолоо залсан аж. Залуу Монголын Даян-Очир
Батмөнх даян хааныг санагдуулам сүрлэг нэртэй энэ залуу ноёнтон бол эрхэм гишүүн М.Сономпилийн голомт залгах ганц хүү С.Даян-Очир. Увс нутгийн Мишиг хэмээх айлын гурван хүүхдийн нэг нь болох М.Сономпил ноёнтон төрсөн ах М.Чимэдцэрэнгийнхээ орыг залгаж их улс төрд хөл тавьсан бөгөөд ахныхаа нэрээр шоу хийгч хэмээх нэр хоч ч авах нь бий. Ямартай ч ахын заасан замаар бизнест хүч үзэж, улс төрд ч үүрээ зассан тэрээр “Залуу Монгол” корпорацийг ахаасаа түүчээлэн авсан заяатай, жаатай эр. Дархан-Уулаас их хуралд сонгогдож, Батлан хамгаалахын сайдын суудалд тухлаад авсан ноён М.Сономпил 2008 онд өвдөг шороодсон ч саяын сонгуулиар дахин эргэж ирсэн. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай нэгдсэнийх парламентанд дахин заларсан М.Сономпил гишүүний гэргий Д.Батгал хэмээх бүсгүй бий. Нөхөр бид хоёр винотой ваннд орж алжаалаа тайлдаг хэмээн тансаглал, тав тухаа гайхуулж байсан энэ хатагтай ноён М.Сономпилд хүү, охин төрүүлж өгсөн бөгөөд ууган хүү С.Даян-Очирын тухайд Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө “Залуу Монгол” корпорацийнхаа ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Залуу ерөнхийлөгч хэдийнэ гэргий авч, гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд хаа очиж дээдсийн дэггүй хүүхдүүд шиг шоудаж, цэнгээд байдаггүй төлөв эр гэнэ лээ. Харин эрхэм гишүүний эрх танхи бага охин энэ жил дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд харьд боловсрол эзэмшихээр хөлгийн жолоо залсан аж.
Сэтгэгдэл (2)