Дэлхийн загварын чиг хандлагыг Бразил өнгө аястай гайхалтай уялдуулан хүч түрэн гарч ирж, дэлхийн 50 гаруй оронд өөрийн 300 гаруй салбар дэлгүүрээ амжилттай нээгээд буй нэгэн брэнд Монгол орж ирж буй талаарх мэдээг дуулгаж буйдаа таатай байна. Хурдацтайгаар өргөжин тэлж буй Бразилын “DUMOND” брэндийн Монгол дахь дэлгүүрийн албан ёсны нээлт болон олон улсын жишигт хүрсэн брэндийн франчайз эрх авсны ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 18:30 цагт Улаанбаатар их дэлгүүрийн 1 давхарт болох гэж байгаа юм. Дашрамд дуулгахад албан ёсны нээлтийн арга хэмжээнд зориулан 2012 оны 10-р сарын 17-ны өдрөөс 2012 оны 10-р сарын 28-ны өдрийг дуустал 5%-ийн хөнгөлөлт зарлаж байгаа гэнэ лээ. Ямартаа ч та бүхэнд “Dumond” брэндийн зургаас хүргэе.
Сэтгэгдэл байхгүй байна