
С.Баяр: Хамар дээрээ хадгаламжийнхаа хэмжээг харуулах гэсэн шиг үнэтэй шил зүүх дургүй. Дорой юм өмсч хүний анхаарлыг татах дургүй. 
Марк Твейн: Тэнэг хүмүүстэй хэзээ ч битгий маргалдаж бай. Тэд чамайг өөрсдийн түвшин лүү татан унагаж, туршлагаараа дийлэх болно. 
И.Одончимэг: Хайрлахаас их зүйл үүдэлтэй. Хүнийг хайрлана, хайрлаж сурна гэдэг олон сайхан зүйлийн эх суурийг тавьж өгдөг. 
Т.Галсан: Манайхан дурлал, хайр хоёрыг огт ялгадаггүй. Дурлал гэдэг үгийн язгуур нь дур. Дурлаж байна гэдэг нь миний дур хүрлээ гэсэн доод тивийн ойлголт. Хайр гэдэг бол тархи, зүрх хоёрын дунд байх тэнгэрлэг зүйл. 
Достоевский: Сайхан инээж байгаа бол тэр хүн сайн хүн байж таарна. 
Б.Ганчимэг: Ганцаардал, хайр хоёрын нөлөөн дор би юу хүссэнээ хийж чаддаг.
Ким Бесинжер: Эмэгтэйчүүдэд ил гарч ирээгүй маш их хүч байдаг. 
Н.Жанцанноров: Ариусухуйн тулд өөрөө өөртөө зүглэ, нигүүлсэхүйн тулд өөрөөсөө бусад руу зүглэ. 
Сэтгэгдэл байхгүй байна