“Зүрхний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг “Гэрэл зураг сонирхогчдын клуб”-ээс зарласан байна. Хүүхэд залуусыг нийслэл хотоороо бахархах, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэхийг зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа аж. Гэрэл зураг нь Улаанбатаар хотыг эерэгээр харуулсан, архи, тамхи, хүчирхийлэл гэх мэт сөрөг агуулагагүй байж зөвхөн эерэг, гэгээлэг өнгө аястай байх гэнэ лээ.
Уралдаанд оролцогчидын фото зураг нь дурсамжтай хуучин зураг байж болох гэнэ. Уралдаанд оролцох сонирхогчид хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой юм байна.
Бүтээлийг аравдугаар сарын 24 өдрийг хүртэл ubphoto2012@gmail.com и-мэйл хаяганд хүлээн авах ба өөрийн холбогдох хаяг, утасны дугаар, танилцуулгын хамт явуулснаар уралдаан зохион байгуулагчид бүртгэж авах ажээ. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд Canon зургийн аппаратаар урамшуулах юм байна.
Тусгай байрт шалгарсан бүтээлийн эздэд үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал дагалдах гэнэ. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг нийтэд зарлаж, цахим хуудасуудаар мэдээллэж, олон нийтэд хүргэх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна