Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арванэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Анх 2009 онд Монгол бөхийг эсгий туургатан ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсад таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ эдүгээ дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд наадмын цар хүрээ улам өргөжин тэлсээр Өвөр Монгол, Буриад, Тувагаар аялж, Монгол туургатнуудын уулзан золгож, урлаг соёл, уламжлалаараа нэгддэг олон улсын томоохон арга хэмжээ болоод байна. Бөхийн хорхойтнуудын сонирхлыг Монгол угсаа гаралт бөхчүүдийн уран барилдаанаар соронзон мэт татдаг Монгол туургатны наадам энэ жил -85 +85 гэсэн жингийн ангиллаар жин тус бүрд 64 бөх барилдах юм байна.
2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “АСА” циркт болоход улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтой байхдаа 128 бөхөөс түрүүлсэн бол 2009 оны долдугаар сард Шилийн голын Шар тал, 2010 оны долдугаар сард Улаан-Үдэд болсон барилдаан мөн л Ч.Санжаадамба учраа бөхөө удөө дараалан унагаж гурван удаа түрүүлээд байгаа билээ. Харин 2011 оны наймдугаар сард Тува улсад болсон наадамд улсын харцага А.Бямбажав түрүүлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна