Женнифер Лофесын сүүдэр

Нэрт дуучин Женнифер Лофес өчигдөр Парисийн “Grand Palais”-т болсон “Chanel”-ийн 2013 оны “Fashion Week”-ийг үзжээ. Өдгөө 43 настай Женифер уг шоунд охин Эмми болон найз залуу Касферынхаа хамтаар очиж сонирхжээ. Шоуны үеэр халуун дотно гэр бүл мэт харагдаж байсан хосуудын хажууд охин Эмми нь өвдсөн мэт гунигтай царай гаргасан нь папараццичдын дуранд ийнхүү өртжээ. Тэд намрын улирал ирж байгааг үл тоон “Chanel”-ийн хавар, зуны коллекцийг ийнхүү сонирхсон байна. Шоуны дараа Женифер найз залуу, охиныхоо хамтаар  Валетино шоуг үзэн сонирхжээ. Женифер Парист болсон “Chanel”-ийн шоуны дараа уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орохоор өнөөдөр өглөө Нью-Йорк руу буцсан аж. Тэрээр “Dance Again tour” нэртэй нэгэн шинэ кинонд тоглохоор болсон бөгөөд уг кино 3D хувилбараар дэлгэцэнд гарах гэнэ. Ийнхүү залуухан амрагтайгаа хаана ч хөтлөлцөн, инээмсэглэн явах болсон нэрт дуучныг маш их аз жаргалтай харагддаг гэж хэвлэл мэдээлэлийнхэн мэдээлж байгаа бол харин түүний хүүхдүүдийг нь эсрэгээр нь дүгнээд байгаа юм.  Женнифер Лофес халуухан амрагаа хаана ч хэзээ ч бие хамгаалагч шиг дагуулж чвдаг болохоор түүнийг амрагийг нь “Женнигийн сүүдэр” хэмээн нэрийддэг билээ. Насны зөрүүтэй залуухан амраг нь Женниг өөртөө 100 хувь дурлуулж чадсан адтай, азтай залуу ч гэж Касферийг янз бүрээр нэрлэдэг. Тэрээр алдарт дуучны амраг болоод нэр хүнд, хэрэглээ нь хүртэл өөрчлөгдөж, зан ааш нь нэр нь хүртэл өөрчлөгдөхөд хүрээд байгаа аж.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025