Феликс Баумгартнер 39,45 мянган метрийн өндөрт бүртгэгдсэн чөлөөт уналтаар дууны хурдаас давж, цагт 1342,8 километрийн хурдтайгаар доош унажээ. Ням гаригт Америкийн Нью-Мехико муж улсад хийсэн хэвлэлийн хурал дээр энэ тухай албан ёсоор зарлав. Тоормосны шүхрийг задлалгүйгээр чөлөөт уналт 4 минут 20 секунд үргэлжилсэн байна. Бүх баримт сэлтийг Австрийн талд шилжүүлж, ингэсний дараа эцсийн дүнг гарган, сертификат олгоно гэж дээд амжилтыг зохион байгуулагчид мэдэгдэж байна.
Felix Baumgartner задгай сансраас хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн өндрөөс үсрэх үсрэлтийн 4 рекорд
1. Хамгийн өндөрт бөмбөлөгөөр гарсан хүн
2. Хамгийн өндрөөс үсэрсэн хүн
3. Анхны даралт тогтворжуулах төхөөрөмжгүйгээр дууны хурдыг эвдсэн хүн
4. Хамгийн том бөмбөлөгөөр хөөрсөн хүн
Одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа
“Нислэгийг үеэр би хэрэг дээрээ юу ч мэдрээгүй, ямар нэг дээд амжилтын тухай ч бодоогүй. Дэлхийд хэрхэн амьд эргэн очиж, гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд, өөрийн бүсгүйг харах тухай л бодож байсан” гэж тэр хэлжээ.
Тамирчин эргэлттэй уналтад золтой л орчихоогүйгээ дурдсан байна. “Чөлөөт уналтын үеийн байдлыг хэрэг дээрээ хянах аргагүй бөгөөд эргэлттэй уналтад орж байгаагаа би нэг агшинд мэдэрсэн, гэвч их биеийг тэнцвэржүүлж чадсан” гэж тэр хэлжээ. “Ийм өндөр дэх мэдрэмжийг гипсдүүлж мэдээгүй болсон гартай зүйрлүүлж болно, юу ч мэдрэхгүй” гэж тамирчин тэмдэглэсэн байна.
“Дэлхийн оргил” дээр зогсож байна гэдгээ мэдрэх нь хамгийн сайхан агшин юм” гэж тэр дурджээ. Тэр гар нийлэн ажилласан багийнхандаа, хүлээц тэвчээртэй байж, дэмжлэг үзүүлсэн гэр бүлийнхэндээ талархал илэрхийлсэн байна. Тамирчин цаашдын төлөвлөгөөний тухай ярихдаа, “өөрийн туршлагыг хойч үеийнхэнд эзэмшүүлж, Жо Киттингер шиг дэлхийн аваргуудыг төрүүлэхийг хүсч байна” гэжээ. Маш нимгэн материалаар хийсэн бөгөөд 850 мянга шоо метр гелийн хий шахсан Баумгартнерын давхраа мандлын бөмбөлөг орон нутгийн цагаар өглөөний 08.30-д хөөрч, хүрэх ёстой өндөрт хоёр цаг орчмын дараа гарсан. Дүүжин бүхээгээс гарах нэлээд сэтгэл догдлуулсан бэлтгэл ажил, даралт, багаж хэрэгслийн хэмжилт, шалгалт барагцаалбал 30 минут үргэлжилсэн. Үсрэлт туйлын амжилттай болсон ба тамирчны биеийн байдлыг одоогоор багийн эмч онцсайн гэж үзжээ.
Өмнөх дээд амжилт 1960 онд бүртгэгдсэн юм. Тэгэхэд АНУ-ын агаарын цэргийн хүчний офицер Жозеф Киттингер 31 мянган метрийн өндрөөс үсэрсэн байна.







Түүнтэй хамт хөөрсөн бөмбөлөг vs Эрх чөлөөний хөшөө

<a_href="<object width="640" height="360"><param name="movie" value="http://www.youtube.com/v/_bvrjnr7HZc?version=3&hl=en_US&rel=0"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/_bvrjnr7HZc?version=3&hl=en_US&rel=0" type="application/x-shockwave-flash" width="640" height="360" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>">_<la>
Сэтгэгдэл байхгүй байна