ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын цагдаа, хүчний ертөнцөд олон шинэчлэл, зоригтой шийдмэг алхмуудыг хийж байснаараа өндөр үнэлгээ авдаг энэ эрхмийг Монголын Путин гэх нь бий. Бие хаа, царай зүснээсээ гадна мэдлэг чадвар, эр хүнийхээ хувьд хойд хөршийн ерөнхийлөгчтэй ижилсүүлж болмоор ноён М.Ганболд яах аргагүй Монголын урдаа барих чадалтай чекистүүдийн нэг. Хаанаас нь ч харсан өв тэгш бие хаа, нуруу туруутай энэ жентельмэн эрийг цагдаа хүчнийхэн харин “Шанага” М.Ганболд хэмээн хочилдог нь учиртай. Бага байхдаа чамгүй сайн нударга зөрүүлчихдэг, өөрийгөө хамгаалахдаа толгойдоо шанага углачихдаг байснаас энэ нэр улбаатай гэдэг. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай найз нөхөд төдийгүй нэг анги байсан гэдэг түүнийг экс ерөнхийлөгчийн хүн гэх нь бий. Ямартаа ч ясны цагдаа, мэргэжлийн чекист энэ эр Хойд Солонгост элчин сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхий дээр үлдсэн хоёрхон социалист дэглэмтэй, дарангуйлагч төртэй улсын нэг Хойд Солонгост суух элчингээр чухамдаа чекист ноёнтныг сонгосон нь бас учиртай биз ээ.
Харин эрхэм хурандаагийнх “Алтжин”-гийн Г.Алтан, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Ерөнхийлөгч асан Н.Багабанди зэрэг эрхмүүдтэй хаяа дэрлэн баячуудын тансаглал, ямбалал болсон “Royal castle” хотхон д амьдардаг төдийгүй гэргий нь эндхийн 2 давхарт байрладаг “Royal jazz” рестораныг ажиллуулдаг байсан билээ. Ажил хэрэгч, нууцлаг бизнесмэн эхнэр нь бизнесээ ойр дотныхондоо даатган элчин сайдын гэргийн хувиар Хойд Солонгост амьдарч байна.
Сэтгэгдэл байхгүй байна