Daisy-ын эхлэл

“Дурлал юу хүснэ вэ” дуугаар нь бид таних дуучин Daisy  хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн байна. Өөрийн гэсэн стиль, имижтэй даруухан бүсгүй хоолойны чадал, чансаагаараа рок попынхон дотроо дээгүүрт ордог. Хааяадаа энэ тэндэхийн томоохон үйл ажиллагаанд уригдан ирж ая дуугаа өргөдөг дуучин маань саяхан  facebook хуудсандаа бага охиныхоо нэрээр нэрлэсэн “Наранзол” хэмээх сан байгуулсанаа мэдэгсэн билээ. Энэхүү сангийн зорилго нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, сайн санааны үйлс дэлгэрүүлэхэд чиглэгдсэн аж. “Хүн бүрт боломж байдаг, түүнийг нээж олох нь чухал” гэж дуучин Daisy үздэг учир олон арван охид, бүсгүйчүүд, хүүхдүүдэд өөрсдийн зорилгоо биелүүлэхэд нь чин сэтгэлээсээ туслаж, дэмжихээр ийн “Наранзол” санг байгуулаад байгаа юм байна. Уран бүтээлээсээ хөндийрөөд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон дуучин бүсгүй хүмүүнлэгийн ажил хийхээр ийн эхлүүлээд байгаад нь түүний үнэнч фэнүүд нь ихэд сэтгэл хангалуун байгаад мөн энэ дашрамд дуулгахад таатай байна. Авьяаслаг дуучин бүсгүй  уран бүтээлдээ орох л үлдээд байна. Түүнийг санаачлан бүтээсэн сайн үйлсийн ажил, уран бүтээлд нь амжилт хүсье.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025