Уранчимэг бүсгүйн амьдралаас сэдэвлэсэн бүтээл Хятадуудыг “хөдөлгөөнд оруулав”

Хятадуудын тухай хийсэн клипийг хакердсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Тэгвэл залуу дуучин Д.Цогтбаярын дуулсан “Ижийдээ би ирнэ” уран бүтээл видео сайтуудад хакердуулаад зогсоогүй хятадын хууль шүүхийн байгууллагын хэмжээнд хүртэл асуудал үүсгэж байгаа аж. 2007 онд Монголоос хүний наймааны золиос болж БНХАУ-ын хил даван бусдын хүчинд биеэ үнэлж, хүнд хэцүү амьдралд байсан н.Уранчимэг гэх эмэгтэйн тухай бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус уран бүтээлийг зураг авалтыг ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хийсэн байна. Дууны уран бүтээлийг бүтээсэн Фэйс студийнхэны зураг авалт хийх байрыг гаргаж өгөн, өөрсдийнхөө орон гэрийг ашиглуулсан өвөр монгол айлынхан одоо хүнд хэцүү байдалд байгаа бөгөөд тус айлынханыг хятадын хууль цагдаагийн байгууллагаас шалгаж, ар монголчуудад өөрсдийг нь доромжилсон уран бүтээлд нь тусалсан хэргээр буруутгаж байгаа аж. Залуу дуучин Д.Цогтбаярын тус уран бүтээл цацагдсан даруйдаа олон улсад амьдарч байгаа монголчуудын хандалтыг маш ихээр авч хүмүүс үнэн бодит байдалыг гаргасан уран бүтээл болсоныг магтан сайшаахтай зэрэгцэн хятадууд хакердаж клипийг хаасан бол буцааж сэргээсний дараа өдөрт 600 орчим хүмүүс үзэж үзэл бодлоо илэрхийлж байгаа гэнэ. Харин ийм зүйл болж байгаад хятадууд улам ч арга нь барагдаж өөрийн оронд нь байгаа хүний наймааны бүлэглэлүүд бусад хар бараан хэргүүд нь олон улсын хараанд өртөх вий гэхээс болгоомжилсондоо олон талын сөрөг үйлдлүүдийг гаргасаар байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025