“Recital” ганцхан удаа

ДБЭТ-ын гоцлол дуучин, олон улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцож улс Монголынхоо нэрийг мандуулж яваа өнөө цагийн шилдэг баритонуудын нэг Ч.Энхтайван өөрийн уран бүтээлийн ертөнцөөр аялуулах “Recital” нэртэй анхны бие даасан тоглолтоо тун удахгүй толилуулахаар болжээ. ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ийн Ардын жүжигчин Н.Обуховагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт тэрбээр энэ сарын 19-нд Улсын филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох юм. Түүнчлэн энэ л үдэш Монголын суут хөгжмийн зохиолчид болох Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын уран бүтээлийн дээжис болсон романсуудыг эгшиглүүлэхээр онцлог болох аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025