Л.Цагаандалайн сэргэлэн охин

“ТВ5” телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч бол буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул байсан билээ. Гран-при шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн эзэн болсон тэрээр Үндэсний телевизийн сэтгүүлч Л.Цагаандалайн охин.  2007 оноос эхлэн хийн буугаар хичээллэж эхэлсэн тамирчин бүсгүй дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа үндэсний сураар хичээллэдэг гэдэг. Түүний сурын спортын анхны багш Даяар дуурсах Дархан мэргэн Ш.Даваахүү гэхээр цэц мэргэн хүмүүсийн нэг байхаас өөр аргагүй байгаа биз.  Хонгорзулын хувьд хийн бууны төрөлд гаргасан амжилтуудыг нь спортын хорхойтнууд андахгүй мэдэх билээ. Ямартаа ч  бүжгийн спортын талаар өөрийнх хэлснээр А ч үгүй тамирчин бүсгүй спортын хүний тэсвэр тэвчээрийг төвөггүй харуулж  чадлаа гэж хэл болох  юм.
Нэмж сонирхуулахад түүний аав Л.Цагаандалай сэтгүүлч  ч  эрийн гурван наадмынхаа хоёроор жигдхэн наадчихдаг нэгэн. Сур харвана, морь уяна, уралдуулна, бас тайлбарлана гээд л. Тэгэхээр түүний охиноос иймхэн авьяас гарахгүй гээд ч яах билээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ene ohin ih taalagdsan turuulsend bayar hurgie oortoo itgeltei zov yariatai ohin blee
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • ene ohin ih taalagdsan turuulsend bayar hurgie oortoo itgeltei zov yariatai ohin blee
    2012 оны 10 сарын 11 | Хариулах
  • Goeo bietei ohin baina
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025