“Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр”-ийг угтсан дадлага сургууль үргэлжилж байна

Олон улсын “Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр”-ийг угтаж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад гамшиг тохиолдсон үед хэрхэн аюултай барилга обьектоос гарах, иргэдэд мэдлэг эзэмшүүлэх дадлага сургууль эхэллээ. Энэхүү дадлага сургууль нь иргэдэд хэрхэн зарлан мэдээлэл хүргэх, газар хөдлөлтийн эхний доргилт мэдрэгдэхэд өрөөн доторх аюулгүй байрлалыг эзэлж өөрийгөө хамгаалах, аюултай обьектоос гарах дадлагыг эзэмшүүлэх аж. Дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаанзагалмайн хороо хамтран зохион байгуулж байгаа уг дадлага сургууль маргааш хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • рр
    75 a ochij ochij gamshig deer zurgaa gargaad baih daa yahav dee oor harin 52-g garga
    2012 оны 10 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025