“Дуэль”-ийн товыг тамгын газар зарлана

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар өчигдөр Төрийн ордонд халз мэтгэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.  Гишүүн С.Ганбаатар сарын өмнө "Оюутолгойн гэрээ алдаатай байна уу, оноотой байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүсийг суулгаж байгаад нээлттэй ярилцъя. Засгийн газар мэргэжлийн бус шийдвэр гаргасны төлөө 2.7 сая Монгол бүгдээрээ уул уурхайн гэрээний мэргэжилтнүүд болчихлоо. Би 46 хоногийн өмнө халз мэтгэлцье гэдгээ дуулгасан. Хэн нь буруутай болохыг шийдье гэсэн ч ирсэнгүй. Тэгвэл өнөөдөр хугацаагаа зарлая. Аравдугаар сарын 8-ны даваа гаригт 12.00 цагаас дуэльд дуудаж байна" хэмээж байсан. Түүний "урилга"-ыг ч С.Баярцогт гишүүн хүлээн авснаа мэдэгдсэн юм. Гэвч тэр торгон агшинг хүлээж суусан хүмүүсийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт гомдоогоод авсан нь өчигдрийн явдал. Тэгвэл хоёр гишүүний хоорондох үгэн тулааны товыг УИХ-ын Тамгын газар зарлах гэнэ. Энэ талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр С.Ганбаатар "Би энд мэтгэлцээнийг хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулсныг ярьсан юм” хэмээн тайлбарлаад УИХ-ын Тамгын газраар дамжуулан мэтгэлцээний цагаа товлох уу гэхэд УИХ-ын дэд дарга С.Баярцогт зөвшөөрсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025