ТБД-ийн бахархал

Ижийгээ санасан ботго шиг “уугуул намдаа” тэшиж очин Намбарын хүүтэй нам наалдсан Д.Тэрбишдагвын хувьд энэ жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс цойлж гарахдаа гурвантаа Их хуралд тухлаад байгаа билээ. Өөрийн нэрний товчлол болох “ТБД андууд”-аар бизнесийнхээ гарааг эхэлсэн уулс сүрдэм сүрлэг бие хаатай түүний гэргий оюутан цагийн хайр дулал С.Баасанхүү хэмээх бас л биеэрхүү бүсгүй буй. С.Баасанхүү хатагтай нөхрөө “андууд”-аа орхиж улс төрийн андууддаа очих болсон тэр цагаас хойш өдгөөг хүртэл “ТБД андууд”-ыг ажиллуулан, бизнесээ гаргууд сайн авч яваа. Тиймдээ ч Д.Тэрбишдагва гишүүн хаа явсан газраа ханиараа бахархан амаа олохгүй магтдаг нь аргагүй биз ээ. Ямартаа ч арслан мэт босоо үс толгойтой, сүр бараа ихтэй хүүтэйгээ хосууд зогсож буй нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ккккк
    сайхан л зураг байна харин нэг удаа Оюун гишүүн лүү маш бүдүүлэг авирлаж байсны нь хараад маш их голсон их бүдүүлэг хүн
    2012 оны 10 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025