Өнгөрсөн амралтын өдөр гавъяат жүжигчин Л.Жанчивдорж агсаны ууган хүү Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээнд зориулан “Нэгэн нарны доор” хэмээх хандивын тоглолт болсон. Уг тоглолтын үеэр дуучин Наран “Ж.Жамъянсүрэнгийн маань аав дээрээс биднийг сонсож байгаа байх. Тийм болохоор “Аавдаа үнсүүлэхийн жаргал” дуугаа дуулъя” хэмээн тайзнаа гарч ирсэн ч хөгжим нь болохгүй үзэгчдийг нэг хэсэг хүлээлгээд авсан. Тэгэхдээ зүгээр зогсолгүй “Сүүний үнэр” хэмээх дууг хүмүүсийн хэлдэгээр “амьдаараа” дуулсан нь цугласан олныг магнайг тэнийлгээд авсан шүү. Харамсалтай нь өвөрмөц, эршүүд хоолойгоороо бусдаас эрс ялгардаг дуучин Наран хөгжмөө зохицуулчихаад эргэж тайзнаа гарна гэсэн ч тэр чигээрээ таг болж ёстой нэг сайхан мурисан даа.
Сэтгэгдэл байхгүй байна