Сүүлийн жилүүдэд баярхал, тансаглалаараа Монголын баячуудын дунд толгой цохиж, товойж овойх болсон “Алко” групп зах зээлд “Галт ус” архи, цэвэр ус гаргадагаас бусдаар дорвитой бизнес хийдэггүй мэт. Үнэндээ уул уурхайн том акул атгасан энэ айл гэрийнхэн гэнэт баяжигсад биш гэчихвий гэсэн шиг аашилж, аяглах нь их. LV-г нураадаг гэргий нь сүүлд засаагүй бохир алмаз 200 гаруй саяар авсан гээд л хөвөрч өгнө. Тэгсэн хэрнээ олны дунд яваа нь онцгой содон юмгүй, гудамжинд яваа мэт. Ноён Т.Батсайханы охин Б.Дөлгөөн хэмээх бүдүүн баргийн, махлаг бүсгүй бий. Хээ шаагүйхэн энэ бүсгүй хилийн чанадад боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө группийнхээ гадаад харилцаа, маркетингийг хариуцан ажилуулдаг гэнэ лээ. Харьцангуй залуудаа ээж болсон Дөлгөөн бүсгүй нөхөр Мандахаасаа салаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд баян айлын өв залгамжлагч бүсгүйг өдөж хоргоох залуус олон байдаг ч хүүхэдтэй болоод ч тэр үү эсвэл хөрөнгө мөнгөнд нь болох вий гэж болгоомжилдогийнх үү, баргийн эрчүүдэд нүүр өгдөггүй гэнэ лээ. Азтай, сүйхээтэй аавын хүү л “Алко”-гийн ээлжит хүргэн болох нь дээ. “Алко”-гийн ганц бие өв залгамжлагч
Сүүлийн жилүүдэд баярхал, тансаглалаараа Монголын баячуудын дунд толгой цохиж, товойж овойх болсон “Алко” групп зах зээлд “Галт ус” архи, цэвэр ус гаргадагаас бусдаар дорвитой бизнес хийдэггүй мэт. Үнэндээ уул уурхайн том акул атгасан энэ айл гэрийнхэн гэнэт баяжигсад биш гэчихвий гэсэн шиг аашилж, аяглах нь их. LV-г нураадаг гэргий нь сүүлд засаагүй бохир алмаз 200 гаруй саяар авсан гээд л хөвөрч өгнө. Тэгсэн хэрнээ олны дунд яваа нь онцгой содон юмгүй, гудамжинд яваа мэт. Ноён Т.Батсайханы охин Б.Дөлгөөн хэмээх бүдүүн баргийн, махлаг бүсгүй бий. Хээ шаагүйхэн энэ бүсгүй хилийн чанадад боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө группийнхээ гадаад харилцаа, маркетингийг хариуцан ажилуулдаг гэнэ лээ. Харьцангуй залуудаа ээж болсон Дөлгөөн бүсгүй нөхөр Мандахаасаа салаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд баян айлын өв залгамжлагч бүсгүйг өдөж хоргоох залуус олон байдаг ч хүүхэдтэй болоод ч тэр үү эсвэл хөрөнгө мөнгөнд нь болох вий гэж болгоомжилдогийнх үү, баргийн эрчүүдэд нүүр өгдөггүй гэнэ лээ. Азтай, сүйхээтэй аавын хүү л “Алко”-гийн ээлжит хүргэн болох нь дээ.
Сэтгэгдэл байхгүй байна