Бизнес “мангаа”

“Рок мангас” гэх шинэ цагийн урлаг сонирхогчдын хайрласан нэрээр өдгөө хүртэл замнаж яваа Р.Мөнхсайханыг рок попын ертөнцөд танихгүй, мэдэхгүй хүн гэж байхгүй. Харин түүнийг урлагийнхан битгий хэл бизнес, улс төрчдийн дунд ч их эрэлттэй бизнесмэн гэдгийг мэдэх хүн цөөн байх.
“Миний дэлгүүр”-ийн нууц ноёнтноос авахуулаад салбар салбарт бизнесээ өргөжүүлээд амжсан СТА Р.Мөнхсайхан  “Адмакс” хэмээх Монголын анхны реклам, зар сурталчилгааны мэргэжлийн агентлагтай. Ямарч пиарчдыг араасаа дагуулахгүй зальжин “мангаа”-гийн уг агентлагаас үйлчилгээ авч бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй Монголын том жижиг дунд бүх л салбарынхан хошуурдаг гэнэ лээ. Түүгээр ч барахгүй хааяа нэг даацтай уран бүтээл гарган сонсогч фенүүддээ бэлэг барихын зэрэгцээ бизнесээ өргөжүүлэхээр завгүй яваа мань хүн Улаанбаатартаа баячуудын хороолол гэгддэг “Жаргалан” хотхонд дээд зэрэглэлийн амьд хөгжмийн ресторанаа нээгээд амжсан гэнэ. Поп дива Ж.Алтанцэцэгийн “Pro Sound” студитэй хаяа дэрлэн орших уг ресторан нь чамлахааргүй орлогтой байдаг юм байх. Тиймдээ ч түүнийг рок попын болоод клип рекламны ерөөс шоу, бизнесийн ертөнцийн зоргоороо эрхмүүдийн нэг гэдэг биз.

Харин “рок мангаа” Р.Мөнхсайханы гэр бүлийн хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэргий Хандаа нь арван жилийн нэг ангийнх нь бүсгүй бөгөөд хойд хөршид боловсрол эзэмшсэн нэгэн. Мөн түүний бага хүү М.Анар нь энэ жил дунд сургуулийн 5-р ангид орох бол том охин М.Сонор эцгийнхээ замналаар рок попын ертөнцөд хэдийнэ хөл тавиад амжсан рокер бүсгүй хааяа галзуу рок дуу, клипээр үзэгчидтэй уулздаг байсан. Анх “Витамин” хэмээх соньхон, содон нэртэй дуу дуулж урлагийн замд хөл тавьсан тэрээр Хөгжим, бүжгийн коллеж, “Отгонтэнгэр” дээд сургуулийг дүүргэж улмаар урд хөрш Хятадыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр зорьсон аж.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025