Монгол-Германы Гүүр ТББ, Германы эрдмийн солилцооны алба, Хилийн чанад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал эрхэлсэн газар, Гёте институт, ХБНГУ-ын Элчин сайдын яам хамтран, МУ-ын Боловсролын яам болон МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр 2012 оны 10 дугаар сарын 06-ны бямба гарагт Багшийн хөгжлийн ордонд 10-18 цагийн хооронд “Германы боловсролын үзэсгэлэн” 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. та бүхнийг уг үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол улсад Герман хэлээр сургалт явуулдаг дунд болон их, дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудаа сурталчихаас гадна Герман улсад суралцах, тэтгэлэг болон судалгаа шинжилгээний ажил хийх боломжын талаар мэдээлэл өгөх, залуу үеийнхэнд Германд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл төрүүлэх, Герман хэлийг сурч, хэлний мэдлэгээ дээшлүүлэх урам зориг оруулахад оршино.
Мөн энэхүү боловсролын яармаг нь “Боловсролын үзэсгэлэн” болон “Бага хурал” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэн явагдгаараа онцлог юм. Бага хурлын үеэр оролцогч Монгол, Германы боловсролын болон Боловсрол, соёл хариуцсан байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Германд суралцах нөхцөл, боломж тэтгэлэгийн талаар илтгэл тавих бөгөөд герман хэлний багш, суралцагч хүүхэд залуучуудын урлагийн тоглолтыг мөн сонирхох боломжтой ажээ. Монголын хүүхэд, оюутан залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна