
МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн хэмээх залуу уран бүтээлч бөөрний дутагдалд оржээ. Тэрээр “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр “Бооцоо” жүжгийн цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч нэгэн юм.
Харамсалтай нь авъяаслаг залуу найруулагч, жүжигчин маань 2009 оноос хойш бөөрний дутагдалд орж, өнөөдрийг хүртэл хүндээр өвчлөөд байгаа юм. Түүнд бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэдэг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гараад байгаа гэнэ. Тиймээс МУГЖ Л.Жанчивдорж агсаны ууган хүү Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээнд зориулан урлагийн анд нөхөд, ах дүүс нь “Нэгэн нарны доор” хэмээх хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивийн тоглолт маргааш буюу энэ сарын 6-ний үдэш “UB palace”-ийн концертын их танхимд ганцхан удаа тоглогдох ажээ.

Тоглолтонд АЖ А.Долгор, АЖ Мөнхшүр, МУГЖ С.Батсүх, Э.Наран, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Дуурь бүжгийн залуу дуучид, нийтийн дуучид, мөн уран бүтээлийн андууд болох “Хар сарнай”, “Дижитал”, “Extacy” тэргүүтэй рок попын хамтлаг дуучид, нутгийн зөвлөлийн ахан дүүс нь ,“ТВ коктейль”, “Маск” зэрэг хошин урлагийн продакшинууд гээд урлаг соёлынхон энэ орой хуран цуглах аж.
Та бүхэн залуу жүжигчин Ж.Жамъянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсвэл 150 100 дугаарт мессеж илгээн, хүндэлдэг жүжигчиндээ хэлэх сэтгэлийн үгээ дайж болох юм байна. Тэгвэл өнөөдөр уг тоглолтонд хүрэлцэн ирэхийг уриалж Ө.Уянга, Сэнгэдорж, Батбаяр зэрэг уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчид мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл байхгүй байна