“Ододтой бүжиглэе 2”-ын ялагч

“ТВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагч “i Loft function house”-д тодоруулсан билээ. Урлаг, спортын одод мэргэжлээ солин бүжгийн спортын арван төрлөөр бүтэн сарын турш ширүүхэн өрсөлдөн ийнхүү ялагчаа тодрууллаа.
 “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчаар спортын тамирчдыг анх удаа төлөөлөн оролцсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул шүүгчдийн болон үзэгчдийн мэссэж саналаар илт давуу ялалт байгуулан гранпри шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн эзэн боллоо. Тамирчин бүсгүйн ийнхүү спорт, урлаг хоёрыг хослуулсан чадал, чансаа, тэвчээрийг ёстой нэг харуулж гранпригийн эзэн болж чадсан юм. Хэл яриа, үйл хөдлөл, чадал чансаагаараа тэрээр Монголынхоо үзэгчдийг телевизийн өмнө хэсэг хугацаанд уяж чадаж өрсөлдөгч нараасаа тэргүүлж чадлаа.
 Түүнчлэн, хоёрдугаар байрыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш эзлэн гадаадад амрах эрхийн бичгийн эзэн болсон. Тайзнаа хоёрдугаар байрт орсон хамтлагийнхаа гишүүнд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулан амжилтыг нь мялаасан юм.
 “Ододтой бүжиглэе 2” шоуны гуравдугаар байрыг “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул хүртсэн. Тэрбээр тайзнаа хуримын даашинзтай гарч ирэн хайрын түүхийг өгүүлэн гайхалтай бүжиглэсэн.
 Бүжгийн төгсгөлд түүний хань “Доз энтертайнмэнт”-ын захирал, жүжигчин Доржсүрэн тайзнаа сөхрөн гэргийдээ хүндэтгэл үзүүлэхэд Зулаа яг л хүүхэд шиг гүйж очин түүнийг тэвэрч тэнд цугласан хэн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн. Зулаа дайчин гэдгээ энэ шоугаар дахин харуулсан. Учир нь тэрбээр өөрөөсөө арав гаруй насаар дүү оролцогч нартай ширүүхэн өрсөлдөн хүчтэй оролцогчдын тоонд яах аргаүй багтаж чадсан юм.

















 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • darhan
    goe shou shvvnaaraaa yagad bhgvi bsiin beedoz zulaa ooriigoo ylna gd bodcon bsan te kkkk yg da baliar emgen shulamaashnii tulam te nohor n yaj hajuud n tebchideg bnaaa shimunusaaaaaaa gj kk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Hi
    Bayar hurgey uneheer zuv shuusen bna shuu bi ch gsn khongoroog mash ih demjij bsn amjlt chi uneheer cooool bj chadsan shuu nudee olson zuv hunee songoson shuugchiddee bayarlalaa setgel hangaluun bna
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Bayar hurgey uneheer zuv shuusen bna shuu bi ch gsn khongoroog mash ih demjij bsn amjlt chi uneheer cooool bj chadsan shuu nudee olson zuv hunee songoson shuugchiddee bayarlalaa setgel hangaluun bna
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Bayar hurgey uneheer zuv shuusen bna shuu bi ch gsn khongoroog mash ih demjij bsn amjlt chi uneheer cooool bj chadsan shuu nudee olson zuv hunee songoson shuugchiddee bayarlalaa setgel hangaluun bna
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Bayar hurgey uneheer zuv shuusen bna shuu bi ch gsn khongoroog mash ih demjij bsn amjlt chi uneheer cooool bj chadsan shuu nudee olson zuv hunee songoson shuugchiddee bayarlalaa setgel hangaluun bna
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025