Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийнхний цаг үеийн анхаарал татсан хэд хэдэн асуудлаас ажлаа эхэлж басхүү амжилт өөд тэмүүлж яваа. Барилгын ослоос болж хэд хэдэн хүн амь насаа алдсаныг эс тооцвол Э.Бат-Үүл даргын ажлыг магтаж “Ок” үнэлгээ өгөх хүн олон биз. Гэхдээ тэр барилгын осол мань засаг ноёнд хамааралгүй мэргэжлийн хяналтынханы ажлын хариуцлагаас болсон. Ямартаа ч түүний байгуулсан гавьяануудын нэг нь нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор томоохон замын засвар шинэчлэлийн ажлыг хийхийн зэрэгцээ улсын дугаараар нь ялгаж, хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан нь үр дүнгээ өгч байгаа. Түүгээр ч барахгүй хүн амын хөдөлгөөн ихтэй нийслэлийн төв зам дагуу явган хүний гарц болгон дээр ХАБ-ын хүмүүс ажилуулж байгаа нь ч осол аваараас сэргийлж чадсан. Мөн хотын дарга маань өөрөө бусдын адил дүрмээ биелүүлж ногоон гэрлээрээ зам хөндлөн гарч байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр үлгэр жишээ Үүл даргадаа талархах нь зүй.




Сэтгэгдэл байхгүй байна