Дуучин Д.Батсүхийн гэргий амаржлаа

Олон жил өнгөрсөн ч андын нөхөрлөл, хамтлагийн холбоогоо тасалдуулаагүй “Номин талст” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо саяхан нижгэр тэмдэглэсэн билээ. Тэгвэл баяр дээр баяр гэгчээр тоглолтынх нь уур амьсгал халуухан дээрээ байхад хамтлагийн ахлагч дуучин Д.Батсүхийн гэргий Н.Жаргалан өчигдөр  “Гурван гал” эмнэлэгт гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Санасанаа авч сарвайсанаа гүйцээж  байдаг угийн мужик зантай  дуучин залуугийн гэргий Н.Жаргалан манай улсын нэрт өмгөөлөгч С.Нарангэрэлийн эрхи танхи охин гэдгийг мэдэх нэг нь андахгүй. Ямартаа ч нэгэн үе загварын тайзыг тамгалаж явсан Н.Жаргалан хатагтай нөхөртөө охин хүүхэд тэврүүлж баяр дээр нь баяр нэмэн бэлэг барилаа. Охин үрээр бүл нэмсэн дуучин залуугийнхаа гэр бүлд аз жаргал хүсье.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Yanhan jargalan turuu yu 40-50myngatiig bujignuuljiisan gardaa
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • Yanhan jargalan turuu yu 40-50myngatiig bujignuuljiisan gardaa
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • Баяр хүргэж аз жаргал хүсье танай гэр бүлд
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025