З.Баянсэлэнгэ Индонез Улсын Их хурлын гишүүний амийг аврав

Япон улсад болж буй “Хүн ам хөгжлийн асуудлаархи Азийн 28 дахь парламентчидын уулзалт” хуралдаанд Монгол улсаа төлөөлөн УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Байнгын хороон дарга З.Баянсэлэнгэ,түүний зөвлөх П.Ангараг оролцож байгаа билээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаан дээр Индонез Улсын Их хурлын гишүүн ухаан алдаж унан, харвалт өгсөн байна. З.Баянсэлэнгэ гишүүн, Шинэ Зеландын Их хурлын гишүүнтэй хамтран, хиймэл амьсгаа хийн түргэн тусламж иртэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Индонез Улсын Их хурлын гишүүний амийг аварчээ.Тус хуралдааныг зохион байгуулагчид болон, Япон Улсын Онцгой байдлын албаныхан УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Байнгын хороон дарга З.Баянсэлэнгэ болон Шинэ Зеландын Их хурлын гишүүнд гүн талархал илэрхийлсэн байна.
 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • eostoi alia shulamnuud da ene 2
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025