С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

Гадаа тэнгэр бүүдийгээд цаанаа л нэг гундуу. Яг л 14 жилийн тэртээх энэ өдөр лугаа адил. 1998 оны яг энэ өдөр онц ноцтой хүн амны гэмт хэрэг гарж Монголын ард түмэн харуулсын нулимс унагасан гашуун түүхийг хүн бүр санаж буй биз ээ. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 4-р байрны 3-р орц. Бүр тодруулбал 3-н давхарын 48 тоотод. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудаж байсан. Тиймээс Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны нас барсан тэр өдрийг өнөөдөр улс төрийн зүтгэлтнүүд болон түүний мянга мянган ах дүүс гүнээ эмгэнэн хүндэтгэж, түүний хөшөөнд цэцэг өргөлөө. МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  С.Зориг агсны дүү  УИХ-ын гишүүн С.Оюун,  Ч.Сайханбилэг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, С.Бямбацогт,  Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр гэх мэт улс төрийн эрхмүүдээс гадна талийгаачийн ойр дотныхон ирж хүндэтгэл үзүүллээ.  Хэргийг товчхон сануулахад. Хэрэг гарсан оройн 20 цагийн үед С.Зориг агсны гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэвтрэн орж эхнэр Б.Булганы гарыг хүлж угаалгын өрөөнд нь оруулж орхисон гэдэг. Тэгээд төд удалгүй 22 цаг өнгөрөх үед С.Зориг гэртээ ирэхэд гэмт этгээдүүд түүнийг 18 удаа хутгалж  амь насыг нь бүрэлгэсэн. Б.Булганы хэлсэнээр гэмт этгээдүүд Батаа, Оюун хэмээн бие биенээ дуудацгаасан байсан гэдэг. Харин тэр хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгаа. Шийдэхийг ч хүсэхгүй байгаа нь хэн нэгний эрх ашгийн төлөө ч байж болох. Уг нь хэргийн газраас 50-иад ширхэг үс, хуруу болон гутлын арав гаруй мөр зэргийг эд мөрийн баримт болгон авсан байдаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025