Ц.Хулан дуучин С.Жавхланг өмөөрөв

Дуучин С.Жавхлан “миний хувьд Таван толгой маань хоолойдоо байдаг. Үүнийг маань хэн ч онгичоод авчихгүй” хэмээн аархсан билээ. Улс төржиж эхэлснээсээ хойш фэнүүддээ төдий л таатай сэтгэгдэл төрүүлхээ больж, төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн түүнийг өмгөөлж дуугарсдын нэгээр Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан авхай тодров. Олон жил улс төр, намд гишүүн явсан түүнийг улс төрийн  торгон мэдрэмжтэй, хэлий гэснээ хэний ч өмнө  час хийтэл дуугарчихдаг Ц.Хулан авхайд ам сайтай байдаг нь түүний энэ шудрага, шулуун зан, эх оронч үзлийнх нь үнэлэмж биз. Дээрхнээс УИХ-д нэр дэвших эрхээсээ гурвантаа татгалзаж, намын гишүүн төдий л энэ хэдэн жил явж байгаа билээ. Улс төрд хэтэрхий улайрсан бол өдгөө нэгэн “сайд”-ын суудалд тухалчихсан, чанга хатуу үгээрээ ташуурдсан шиг суух боломж хэзээд ч байгаа.  Хархад хатуу, чанга харагддаг ч тэрээр дуу шиг уянгалаг, зөөлөн сэтгэлтэй гэж ойр тойрныхон хэлдэг юм. Тэрээр эх орон, төрсөн нутгаа өмгөөлж их олон шүлэг, найргаараа  хаана ч, хэзээд ч  өмгөөлж үг хэлж явдаг цөөн хэдэн хүмүүсийн нэг тэгвэл саяхан  С.Жавхланг өмгөөлж дуугарав.
“Улс төрийн шантаажаар төрийн эрхийг авдаг хэсэг бүлэг хүмүүс Монголын улс төрд гарч ирлээ. Дуучид, утга зохиолчид, бөхчүүдийг огт төрд хамаагүй гэж гадуурхахаа боливол таарна. 90-ээд оны анхны сонгуулиар улс төрчид нэрд гараагүй, зүгээр нэг конторын албан хаагчид байсан. Одоо бол сонгогчид Д.Бат-Эрдэнэ аварга шиг нутаг орондоо хайртай, Хэрлэнгээ хамгаалчихдаг бөх хүнийг дахин сонгосоор байгааг харж байгаа байх. Яагаад гэвэл энэ хүмүүс ядаж л улс төрчдөөс илүү ард түмэнтэйгээ ойрхон 21 аймаг, бүх сумдаараа яваад үзчихсэн байдаг. Хүмүүсийн дунд амьдардаг, “Баянзүрх”  зах дээрээс байцаагаа худалдаж авдаг, газрын хэвлийгээ тонож үзээгүй гагцхүү дээр нь байгаа зүйлийг өөрсдийнхөө авьяасаар гэрэтүүлж, гэгээрүүлж яваа хүмүүс учраас цагаан энергитэй хүмүүс байгаа. С.Жавхланг Их хуралд нэр дэвшиж байхад уран бүтээлч хүнийх нь хувьд энэ зоригийг нь яагаад үнэлж хүндэлж болдоггүй юм. Хүнийг өөрийн үзэл бодолтой байсных нь төлөө адалдаг, зүхдэг, ялладаг байхаа болих хэрэгтэй. С.Жавхланд энэ бүхэн маш том сургамж болсон байх. Уран бүтээлч хүнийхээ хувьд С.Жавхлан ахиад өснө. Энэ удаа их ирээдүйтэй зүгээр нэг гүйцэтгэгч биш сэтгэгчийн хэмжээнд өндийж, иргэний зориг гаргаж, уран бүтээлчийн үзэл бодлыг илтгэсэн. Би дараагийн удаад С.Жавхлан Их хуралд сонгогдоосой гэж хэлж байгаа юм огт биш. Гагцхүү ийм зоригийг бид үнэлэх ёстой. Ганц С.Жавхлан ч биш. Их олон хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн хэмээн дуучин С.Жавхланг өмөөрсөн байна.Үүнээс харвал ирэх сонгуульд дуучин С.Жавхлан, найрагч Ц.Хулан авхай тэргүүтэйгээр аварга Д.Бат-Эрдэнэ аваргын шийрийг хатааж нэг ширээнд тохой нийлүүлэх нь тодорхой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tuk
    mongol hun mongolooroo amidarch baihad yund gaihana we jawhlan setgeleere amidarch bolohgui bayan bailaa geed monhiin us olood uusan hen bga yum uhmel horongoo awaad awsandaa oroh bish jawhlah argalin utaa unerlej ussun mongol huu shu +
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • sarnai
    Javhlang demjdeg shumongoloo gesen setgeltei bidnees iluu ard tumniihee tuluu eh orniihoo gazar shoroonii tuluu tsogtoi temtsegch zaluu shudemjeerei humuuseemongolchuudaa
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • sarnai
    Javhlang demjdeg shumongoloo gesen setgeltei bidnees iluu ard tumniihee tuluu eh orniihoo gazar shoroonii tuluu tsogtoi temtsegch zaluu shudemjeerei humuuseemongolchuudaa
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • mongol hun
    Bi ch gesen Javhlang demjdeg Hiij sanaj setgel uvduj yavaa zuil ni uneheer Mongoliin ireeduin tuluu sh dee humuusee Ta nar Javhlang muulj baina Ur huuhed ach zee nar chini eh oron gazar nutaggui hariin humuusiin bool bolchihson baihiig huseegui l yum bol ene sanaa uil ajillagaag demjih heregtei Bi bol jiriin l neg mongol eh hun
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • mongol hun
    Bi ch gesen Javhlang demjdeg Hiij sanaj setgel uvduj yavaa zuil ni uneheer Mongoliin ireeduin tuluu sh dee humuusee Ta nar Javhlang muulj baina Ur huuhed ach zee nar chini eh oron gazar nutaggui hariin humuusiin bool bolchihson baihiig huseegui l yum bol ene sanaa uil ajillagaag demjih heregtei Bi bol jiriin l neg mongol eh hun
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • javhlang gargah hergteeishdee ubsiin teneg dorvoduud
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН
    ТА 2 СУХУУ
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН
    ТА 2 СУХУУ
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025