Хаана ч хамаагүй унтана

Нялх хүүхэд амьдралынхаа эхний саруудад ээжийнхээ өвөрт унтах нь нэн тохиромжтой байдаг. 9 сарын турш ээжийнхээ хэвлий дотор тавтай сайхан байсан болохоор гэв гэнэт ганцаараа тусдаа орон дээр залрах нь түүнд таатай байхгүй нь ойлгомжтой. Тэрээр ээжийнхээ зүрхний цохилтонд, амьсгаанд нь дассан байдаг болохоор энэ танил чимээ нь үгүйд тайван байж чаддаггүй. Тиймээс ээжийнхээ хамгаалал халамжин дор байгаагаа мэдэрч байвал нялх үр тань тайван сайхан нойрсоно. Ээж нь ч гэсэн энэ нөхцөлд тайван нойрсох боломжтой. Хүүхэдтэйгээ хамт нойрсохын нэг гэм нь хүүхэд ганцаараа унтаж чадахаа больдог. Хажууд нь ээж аав нь л байхгүй бол байн байн сэрж уйлах, айх зэргээр эцэг эхээ “шантаажилж” аль болох эцэг эхийнхээ өврөөс салахгүй байх гээд байдаг. Хүүхэд томрох тусам нь орыг нь бага багаар холдуулна. Хэрэв хүүхэд тань одоо өөртөө ор сонгох хэмжээнд хүрсэн настай бол хамт дэлгүүр явж өөрөөр нь орыг нь сонгуулаарай. Тэгвэл өөрийнхөө сонгосон орондоо дуртайяа унтах болно. Харин тусдаа өрөөнд шилжүүлэн унтуулах нь зарим хүүхдийн хувьд нэн амаргүй байдаг. Эцэг эхтэйгээ хамт унтаж сурсан хүүхэд гав ганцаараа тусдаа өрөөнд унтахаас айх нь аргагүй зүйл. Ялангуяа харанхуйгаас хүүхэд их айдаг. Тиймээс, хүүхдийг өөрийнх нь өрөөнд дасгах байдлаар хэд хоног хүүхэдтэйгээ тэнд нь хамт унтаж болно. Энэ өрөөнд ямар нэгэн аймшгийн юм байхгүйг хүүхэд ойлгохоороо айхаа болино. Хамт орыг нь засаад, унтлагын хувцсыг нь өмсгөөд, үлгэр уншиж өгөөд, сайхан нойрсоорой, ээж нь хүүдээ их хайртай гээд үнсэх гэх мэтийн үйлдлийг хэвшүүлэх хэрэгтэй.
Дээрх зургнуудаас хархад хүүхдүүд нойр нь хүрсэн л бол хаана ч хамаагүй толгой тавьсан газраа унтаад өгдөг. Гэхдээ хамгийн аюултай нь ингэж унтсан хүүхдүүд маш хурдан сэрдэг бөгөөд цочиж сэрээд шөнө нь унтдаггүй талтай. Цочиж сэрснээсээ болж уйлагнах, мөн гэмтэж бэртэх тохиолдол их гардаг. Тиймээс эцэг эхчүүдээ хүүхдүүдээ хөл орсноос нь хойш байнга анхаарал, болгоомжтой байхгүй бол таны хүүхэд хаана ч хамаагүй энэ мэтчилэн түр зуур унтаад өгдөгийг бид сайн мэддэггүй билээ.Ийм балчир хүүхдэд элдэв зүйл заах, тэр тусам бат бэх нойртой болгох дадалд сургах нь байж боломгүй мэт санагдаж магадгүй. Гэвч эцэг, эхчүүд чамлахааргүй олон зүйлийг сургаж чадна. Юуны өмнө хүүхэд ядарсныг илтгэх шинж тэмдгийг ялгаж салгаж хэзээ хаана, хэдэн цагт унтахыг нь дадал болгосон байвал таньд ч таны энхрий үрсэд ч аюулгүй, амар гэдгийг хэлүүлтгүй мэдэж байгаа болов уу?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025