С.Жавхлангийн гэргий анх удаа “Гранд”-д ярилцлага өглөө

Дугаараас дугаарт даац, чанараа улам нэмж буй “Гранд” хэдийнэ Монголын №1 сэтгүүл болж, хүлээн зөвшөөрөгджээ. Тус сэтгүүлийн ярилцлага хэзээд уншигчдын хүсэн хүлээдэг булан болсон. Өнгөрсөн дугаарт “Диор”-ын залгамжлагч, залуу жентельмэн З.Дэлгэрцогт тун ч сонирхолтой, даацтай ярилцлага өгсөн бол тэрхүү дуулиан тасраагүй байхад 29 настайдаа Кэмбрижийн их сургуульд доктор хамгаалсан С.Дулам докторын хүү, Монголын №1 антропологич Д.Бум-Очир “Гранд”-ын хойморт уригдаж, маш сонирхолтой сэдвээр ярилцжээ. Хэрэв та оюунлаг хүн бол, хэрэв та оюун ухааныг бага ч болов дээдэлдэг хүн бол “Шинжлэх ухаан хүн төрөлхтний өмнө их нүгэл үйлдсэн” хэмээх гарчигтай ярилцлагыг заавал уншаарай хэмээн онцолжээ. Д.Бум-Очир доктороос гадна “Гранд”-ын ярилцлагын хойморт тун ч сонирхолтой, хүлээлт үүсгээд байсан нэгэн зочин уригдсан нь ар Монголын алдарт дуучин С.Жавхлангийн гэргий “Шуранхай”-н Г.Эрдэнэчимэг. Дуучны гэргий болж, хөөрхөн охидынх нь ээж болсноос хойш нуувчинд орсон Г.Эрдэнэчимэгийн талаар үнэн худал нь үл мэдэгдэх олон шуугиан дуулиан байдаг. Энэ бүхэнд тэрээр илэн далангүй хариулт өгчээ. 
Мэдээж “Гранд” дугаар бүрээрээ дуулиан шуугиан, папараци дэлгэдэг. Энэ дугаартаа А.Сүхбат аваргын хүү С.Хангай, Кёкүшюзан Д.Батбаярын хүү охин хоёр зэрэг алдартнуудын хүүхдүүдийг папарацийн дурандаа буулгажээ. Түүнчлэн экс ерөнхий сайд С.Баярын залуу гэргий Ариунсувд хөл хүнд болж, хосууд шинэ хүнээ Америкт хүлээж байгаа тухай, оюунаар зиндаархсан гэрлэлтийн эзэд дэд сайд асан Ц.Гарамжавын охины хурим, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын бэр Т.Дариймаагийн Hublot цагны нээлт хэрхэн болсон тухай, ерээд оны залуусыг гоо үзэсгэлэн, уянгалаг хоолойгоороо дагуулж байсан дуучин Р.Лхамаа эргэж ирсэн тухай, О.Содбилэгийн бэр жирэмсэлж, Н.Номтойбаярын гэргий төрсөн тухай, Төрийн соёрхолтоо түмнээс нуун байж хийсэн Д.Болдын найрын нанчилдаан юунаас эхтэй зэрэг олон сонирхолтой, сенсаацитай мэдээллүүдийг та зөвхөн “Гранд”-ын 26 дахь дугаараас олж уншаарай. 
Дашрамд дуулгахад манай сэтгүүлийн нэмэлт захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та Монгол шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан, Улаанбаатар шуудан гээд бүх шуудангийн салбараар сэтгүүлээ захиалан “Гранд”-аа дугаар алгасалгүй уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    O sodbilegiin ber gesen chini uy gesen yg be ulaan urnaa mini andyyrsan yum bish yy shogtood bna yy sogtood bna yy kkkkkkkkkkkkk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    O sodbilegiin ber gesen chini uy gesen yg be ulaan urnaa mini andyyrsan yum bish yy shogtood bna yy sogtood bna yy kkkkkkkkkkkkk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    O sodbilegiin ber gesen chini uy gesen yg be ulaan urnaa mini andyyrsan yum bish yy shogtood bna yy sogtood bna yy kkkkkkkkkkkkk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    O sodbilegiin ber gesen chini uy gesen yg be ulaan urnaa mini andyyrsan yum bish yy shogtood bna yy sogtood bna yy kkkkkkkkkkkkk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    O sodbilegiin ber gesen chini uy gesen yg be ulaan urnaa mini andyyrsan yum bish yy shogtood bna yy sogtood bna yy kkkkkkkkkkkkk
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • YAMARTAI CH BALAI BAARNII AVGAI DOLGORMAAGIIN HAJUUD BOL SAIHAN HUUHEN
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Huurhun
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • YOSTOI HUURHUN ZUV EMEGTEIJAVHLAN ZUV SONGOLT HIISEEN
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025