Монголын адал явдалт, спорт аяллын холбооноос жил бүр уламжлал болгон оюутнуудын дунд “Алтан намар” сэдэвт спорт аяллын тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээнд аль ч их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой аж. Эл тэмцээнийг Нийслэлийн Ардчилсан нам долоо дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байгаагаараа бусад аяллын тэмцээнээс онцлог. Тэгвэл энэ жилийн тэмцээн энэ сарын 28-30-ны хооронд Гачууртад болох юм байна.Нэг баг зургаан гишүүнтэй байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав гурван тамирчин байх ёстой гэнэ. Аяллын үеэр хурд, хүч шалгасан долоон тэмцээн болох бөгөөд төрөл тус бүрдээ аваргуудаа тодруулах юм байна . Маргааш Монголын адал явдалт спорт аяллын холбоон дээр техникийн зөвөлгөөнөө хийхээр болсноо мэдэгдлээ. Дашрамд дуулгахад тус аяллын холбооноос 10 дугаар сарын нэгэнд тохиодог ахмадын баярыг угтан Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөө жил зохион байгуулах юм байна. ахмадын “Алтан намар” явган аяллын тэмцээн ирэх сарын 4-6-ны хооронд болохооор товолоод байгаа юм байна. “Алтан намар” аялалд урьж байна
Монголын адал явдалт, спорт аяллын холбооноос жил бүр уламжлал болгон оюутнуудын дунд “Алтан намар” сэдэвт спорт аяллын тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээнд аль ч их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой аж. Эл тэмцээнийг Нийслэлийн Ардчилсан нам долоо дахь жилдээ ивээн тэтгэн явуулж байгаагаараа бусад аяллын тэмцээнээс онцлог. Тэгвэл энэ жилийн тэмцээн энэ сарын 28-30-ны хооронд Гачууртад болох юм байна.Нэг баг зургаан гишүүнтэй байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав гурван тамирчин байх ёстой гэнэ. Аяллын үеэр хурд, хүч шалгасан долоон тэмцээн болох бөгөөд төрөл тус бүрдээ аваргуудаа тодруулах юм байна . Маргааш Монголын адал явдалт спорт аяллын холбоон дээр техникийн зөвөлгөөнөө хийхээр болсноо мэдэгдлээ. Дашрамд дуулгахад тус аяллын холбооноос 10 дугаар сарын нэгэнд тохиодог ахмадын баярыг угтан Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөө жил зохион байгуулах юм байна. ахмадын “Алтан намар” явган аяллын тэмцээн ирэх сарын 4-6-ны хооронд болохооор товолоод байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна