В.И.Ленингийн хөшөөг дуудлагаар худалдана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэгдсэн “Найрамдал”-ын цагаан хаалга, “Буянт ухаа” цагаан хаалгыг буулгахаар болсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн  хорооны нутаг дэвсгэрт байрлах В.И.Ленингийн хөшөөг буулгаж дуудлага худалдаагаар оруудах шийд гаргажээ. Учир нь хотын өнгө үзэмжтэй холбоотойгоор өөр газар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч хөшөөний суурь бэхэлгээ муудсан болохоор нүүлгэх боломжгүй аж. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас тухайн хөшөөг авах сонирхолтой иргэдэд зөөж байрлуулах нөхцөлтйэгээр суурин дээр нь дуудлагаар худалдаалах болосн байна. Тус хөшөөг 1954 онд Оросы налдарт уран барималч С.Д.Меркуровын загвараар барьж байсан түүхтэй аж. Одоогийн байдлаар 400 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Пуудлага худалдааны товыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар товлох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025