Гэрэлт залуу нас

Монголын “Алтан үеийн” уран бүтээлчдийн нэг МУГЖ Б.Мижиддоржийн зээ, МУИС -ийн доктор, профессор аав,  найруулагч ээжийн охин, МҮОНТ-ийн залуу боловсон хүчин, “JCI Монгол” залуучуудын байгууллагын гишүүн, “Гранд” сэтгүүлийн “Гранд Generation” булангийн анхны зочин Г.Гэрэл. 
Аль 5-р ангийн охин байхаасаа л үндэсний радиод хүүхдийн нэвтрүүлэг уншиж, ажил хийх тухай бодлын үзүүр ч байдаггүй 8-р ангийн сурагч ахуйдаа FM 107.5-д хөтлөгчөөр ажиллаж, сэтгүүлч, тэр дундаа телевизийн сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлдөө тууштай, үнэнч байсны ачаар бүр төв телевизийн уран бүтээлч болж чадсан бүсгүй.
 Улаанбаатарт ирсэн хөдөөний хүн нутгийн охиноо гэж андуурах хүртлээ Монголчуудад танигдсан, бидний хайртай “Өглөө”-гийн Гэрлээ. “Өглөөний мэнд хүргэе” гэж телевизийн дэлгэц дүүрэн инээмсэглэж 10 жил биднийг сэрээсэн  Г.Гэрэл бидэнтэй дэлгэцээр уулзахаа болиод багагүй хугацаа өнгөрлөө. Асууж сурагласан хүн ч цөөнгүй. Өрнүүн их ажилтай, завгүйхэн “гялалзаж” яваа түүнийг олж сэтгүүлдээ урилаа. 
7 настай “ардчилагч”
“Өчигдөргүй бол өнөөдөргүй, өнөөдөргүй бол маргаашгүй. Тиймээс би амьдралынхаа өчигдрүүдийг мартах учиргүй” гэж тэр яриагаа эхэлсэн юм. 
Түүний олон дурсамжтай “өчигдрүүд” дунд тоглож өссөн багийн найзууд, сурж хүмүүжсэн 10 жил, хайрлаж өсгөсөн гэр бүл гээд хүн бүрт байдаг хэрнээ, хамгийн эрхэм бүхэн бий.
Өөрийнхөө багийн дурсамжид тодхон байдаг Ардчилсан хувьсгалыг ярисан юм.
Эгэл жирийн боловч сэхээтэн аав ээжийн ууган охин Г.Гэрэл ээжтэйгээ хамт Туулын жавар тачигнасан тэсгэм хүйтэн өвлөөр ардчиллын төлөөх жагсаалд оролцож явжээ. Сүхбаатарын талбайд яг ямар үйл явдал өрнөж, хүмүүс яаж даарч өлсөж, ура хашгирч, ардчиллыг хэрхэн хүсэмжилж байгааг жаахан охин оюундаа тунгааж амжаагүй ч түүхэн үйл явдлын залуу гэрч болсон нь энэ. Ардчилал гэж чухам юу болохыг ойлгоогүй, юм бүхэн сонин санагдаж хүүхдийн гэнэн сэтгэлээр томчуудыг “ура” хашгирах бүрт хөөрч явсан гэдэг. Тун удалгүй картын барааны үе эхэлж, нэг ойтой дүүгийнхээ сүү тараг, талханд гүйж явсан үеээ тэрээр “миний үеийнхэн чинь дахиж хэзээ ч болохгүй үйл явдлын гэрч нар. Хүмүүс ширхэг талх, өмх махны төлөө яаж дэлгүүрт тэмцэж явсныг би хүүхэддээ өнгөтөөр нь ярих нь байна ш дээ” гээд инээлээ.
Ухаан орсон он жилүүд
“Хүн хаана, ямар газар өсч торнисон бай хүн байх хүмүүжил хамгийн чухал. Аав ээж маань энэ хүмүүжлийг надад өгсөн. Харин хорвоотой танилцах аяны жолоог би өөрөө залсан”. Г.Гэрэл ингэж ярина. Түүнийг 23-р сургуулийн солонгос хэлний ангийн элсэлтийн шалгалтанд бүртгүүлэхийн тулд аав нь сургуулийн гадаа хонон дугаарлаж байжээ. Тухайн үед огт хэрэггүй мэт санагдаж байсан солонгос хэл одоо ямар нөлөөтэй болсныг дурдах нь илүүц биз. Гадаад хэл сурахын зэрэгцээ уйгаржин, крилл бичгийн гэнэтийн өөрчлөлт дунд  сэтгүүлч бүсгүйн сурагч нас өнгөрчээ. ”Боловсролын яамны туршилтын туулай болж л явлаа.Тэхдээ муудсан юм огт алга, төрөлх монгол бичгээрээ уншиж сурсан маань аз шүү.  Миний үеийнхэн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт дунд амиа аргацааж явсаар хэрсүүжиж өөрөө өөрсдийгөө хүн болгож дээ” гэж ярина. 
“Охин минь чи өөрөө өөрийнхөө төлөө сурч, онц авах ёстой” гэж ээжийнхээ хэлснийг бяцхан оюундаа шингээсэн нь одоо хүртэл санаанаас нь гардаггүй байна. Толгой цохисон онц сурлагатан байгаагүй ч  дунд сургуулиа алтан медальтай төгсчээ.
Телевизийн хүн 
Сэтгүүлч болох багынхаа хүсэлд хөтлөгдөн “Ийгл” телевизэд дадлагажихаар анх хөл тавьжээ. Эндээс л  телевизийн сэтгүүлчийн ажлын тухай анхны ойлголтыг авч, нэг ёсоор нүдээ нээсэн байна. Тухайн үеийн телевизийн сэтгүүлчдийн дунд өөрсдийн имидж, хурц содон үгсээрээ ялгарч байсан С.Наранбаатар, Ц.Оюундарь, Т.Алтаншагай, Н.Отгонтуул, Г.Уянга нарын сэтгүүлчид ид “бужигнуулж” явахад “Ийгл”-ийн хаалгыг татсан нь энэ. “Ийгл мэдээний хамгийн анхны телевиз.Сэтгүүлчид нь тун чадварлаг, содон, өөр өнгө аястай байсан юм. Өглөө 8,00 цагаас мэдээндээ гараад л ,шуугисан хүмүүс оройдоо  яаран сандран орж ирээд мэдээгээ бэлтгэнэ.Тэгээд оройны мэдээнд шууд эфирт гардаг байлаа. Асуудалд хандах хандлага, мэдээний өнгө аяс нь яах аргагүй сонин. Тухайн үеийн үзэгчдийг байлдан дагуулж байсан юм. Би ч яахав тэднийг харж баясаад, ангайж хоцордог байлаа “ гэж тэр үеийг дурсана.
    Тун удалгүй завшаан тохиож, Монголын үндэсний телевиз хэмээх өмөг түшиг, нүнжигтэй, өгөөмөр их айлтай хувь заяагаа холбожээ. Яг энэ үед аль ч телевиз өглөө, оройны нэвтрүүлэггүй байсан учир өглөө, оройны нэвтрүүлгийг бэлтгэх санааг тухайн үеийн удирдлагууд нь гаргажээ. Энэ ажлыг эхлүүлэхээр олон сайхан уран бүтээлчдийг цуглуулан хамт олныг бүрдүүлж байжээ. Тухайн үеийн өглөө хөтөлбөрийн дарга Д.Баясгалан/агсан/ эгчийнхээ зөвлөснөөр үндэсний телевизэд ирж “телевизийн хүн” болохоор сэтгэл шулууджээ. Үндэсний телевизийн “малгай”, “гоёл чимэг” болсон Өглөө хөтөлбөр, Гэрэлтэй цонх хөтөлбөрүүд гарснаар Монголын үзэгчид өглөө орой бүрийн мэдээлэл зөвөлгөө, нэвтрүүлгүүдийг үзэх болсон юм. 
“Өглөөний цагийг телевизийн хувьд үнэтэй болгож чадсан нь манай хамт олны гавьяа. МҮОНТВ намайг ажилд сургаж, сэтгүүлч , телевизийн хүн болгон өөртөө бүрмөсөн шингээсэн ач гавьяатай газар” гэж тэр ярина. 
Дэвшил бүхэн өөрчлөлт шинэчлэлтээр бий болдог. Үндэсний телевиз Олон нийтийх болоод багагүй хугацаа өнгөрчээ.Олон нийтийн эрх ашгийг хамгаалах, сэтгүүл зүйг эдийн засгийн , үзэл бодлын хараат бус байлгах, телевизийн урлагийг хөгжүүлэх хуулиар заасан чухал үүргийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хүлээсэн. Үүний тулд олон жилийн туршлага хуримтлуулсан уран бүтээлчдийнхээ туршлагад суурьлаж, бас залуу уран бүтээлчдийг дэмжих шинэ давалгааг нийтэд нь эхлүүлсэн гэж хэлж болох юм. Бидний мэдэх шинэ авьяаслаг уран бүтээлчдийг төрүүлж, цус сэлбэлтийг хийснийг бид дэлгэцнээс бэлхнээ харах болсон. Ерөнхий редактор, албаны дарга зэрэг удирдах албанд хүн томилохдоо дарга гэхээсээ илүү зохион байгуулагч, менежер, продюсерын үүрэг хүлээлгэдэг байна. Г.Гэрэлд ч энэ үүргийг хүлээлгэж продюсерын ажилд чадлаа сорих  боломж олгожээ. Одоо тэрээр Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн ерөнхий редактораар ажиллаж байна.
“Дөрөвдөх засаглал болсон хэвлэл мэдээлэлийнхний  хараагаа чиглүүлж буй зүгт нийгмийн уур амьсгал ханддаг. Иймээс яг одоо л сэтгүүлчдийн хариуцлага хэзээ хэзээнийхээс ч илүү чухал. Захиалгатай, эдийн засгийн хараат байдлаар ажиллаж, даалгаварт мэдээлэл хийх  сэтгүүлчид цөөнгүй нь харамсалтай. Гэхдээ нар мандахын урдах түр зуурын харанхуйг даван гарах цаг удахгүй ирнэ гэж боддог. Энэ зорилго эхнээсээ сууриа зөв цутгаж эхэлсэн учраас монголын сэтгүүлчдийн фронт сэргэх цаг ойрхон” гэж тэр итгэлтэй ярина.
 Нийгмийн олон чухал асуудлыг хөндөж нухацтай дуугардаг томоохон бодлогын нэвтрүүлгүүдийг МҮОНТ-ийн Нэгдүгээр нэгдэл буюу Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн хамт олон бэлтгэдэг. Энд та бидний танил МУСГЗ Ш.Гүрбазар, Г.Золжаргал, Ц.Алтанцэцэг, Балдоржийн шагналт сэтгүүлч П.Алтанцэцэг,найруулагч Р.Аля, А.Машмаа гээд олонд нэр хүндтэй уран бүтээлчид ажилладаг. Тэднийг харж бахархаж, суралцаж явсан Г.Гэрэлийн  хувьд энэ багт хамтран ажиллах хувь тохиосонд баяртай явна.  
Өөрийгөө голж амьдарна
Телевизийн мэдлэг, туршлагаар арвин чадварлаг уран бүтээлчдийн үгийг сонсох тоолондоо Гэрэлээ өөрийгөө чамладаг. Өөрийгөө аль болох л шинэчилж, өөрчилж, суралцахыг эрмэлздэгээ тэр нуусангүй. “Уулыг өндөр гэж бүү цөхөр 
Явбал давъюу, 
Усыг өргөн гэж бүү эмээ
Сэлбэл гэтэльюү” гэдэг шиг сэтгүүлчийн, ээжийн, эзэгтэйн, охины, найзын, суралцагчийн ажлаа нэг нэгээр нь амжуулж л явна. 
 Заяаны хань модон дунд
Г.Гэрэл нөхөртэйгөө мод тарьж яваад танилцжээ. Тэд 2006 оноос хойш хамт амьдарч байгаа. Иймээс ч  хантайгаа учирсан тохиолоо их бэлэгшээдэг гэнэ. “Хүн амьдралдаа ном бичих , мод тарих ёстой гэнэ лээ. Бид хоёр ямартай ч модоо тарьчихсан, яваандаа амьдралынхаа номыг бичих биз” гээд нөгөөх л янзаараа инээж байв. 
Усалж, арчлах тусам мод өнгө орж, өдөр өдрөөр навчаа шинээр дэлгэдэг шиг тэдний амьдрал ч цэцэглэж байна. Хайрын үр жимс болсон тэдний хүү одоо 5 настай. Г.Гэрэл хүүхэд байхдаа ямар хүн болохоо эргэцүүлж, их боддог байсан учраас хүүгийнхээ ирээдүйн сонголтонд оролцохоосоо илүү зөвлөгч байхыг хүсдэг гэнэ. 
Залуу ээж улсын цэцэрлэгийн сургалт , багш нарын ур чадвар сайн байгаад маш их баярладаг гэсэн. “Би улсад татвар төлж байж давхар үнэ төлж хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх нь илүүц гэж бодсон. Аав ээжийнх нь төлсөн мөнгөөр улс хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлж байна. Нэг үеэ бодвол  цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш нарын чадвар сайжирсан байна лээ” гэж ярилаа.  Нийгмийн бас нэг дэвшилийг сэтгүүлч хүний нүдээр харж сэтгэл өег явдаг юм байна.  Залуу хос хэдэн хүүхэд өсгөж, хүмүүжүүлж амжина  тэр хэрээрээ олон сайхан үр хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн шүү. 
Г.Гэрэл  хилийн дээс алхах бүртээ телевизийг нь илүүтэй сонирходог гэнэ. Тайвань, Хятад, Солонгосын  телевизүүдийн хөгжлийг хараад  атаархаж  байснаа нуусангүй. “Манай телевизүүд нэг л өдөр тийм хөгжилд хүрэх байх. Техник тоног төхөөрөмж, хангамж ажиллах арга барил үнэхээр мундаг. Хамгийн гол нь улсын ч бай, арилжааны ч бай медиа зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан байдал нь манай телевизүүд, ХМХ -ийн  хөгжлийн чиг хандлагыг харуулах шиг. Гэхдээ улс орон бүрт хэвлэл мэдээллийн хөгжлийн түүх, зам нь өөр өөр байдаг. Бид ч мөн л адил хөгжлийнхөө түүхийг бичилцэж л байгаа шүү дээ.
Эмэгтэй арслан
“ Зохион байгуулалт маш сайтай. Тэдний хувьд амьдралаа эмх цэгцтэй байлгах нь хамгийн чухал. Бүх юманд хэм хэмжээ, хил хязгаарыг ягштал баримталдаг. Бүхнийг захирах талтай ч мөн туслах дуртай. Нийтэч, нээлттэй. Материаллаг баялагт татагддаг. Эелдэг, зөөлөн дулаан сэтгэлтэй, эмзэг. Намуухан аялгуулаг дуунд дуртай. Эрч хүчээр дүүрэн. Ямар ч тохиолдолд зөв л зүйлийг хийх ёстой гэж боддог. Дур булаам.”
Түүний төрсөн ордны  зурхайг харвал ийм байна. Арслангийн ордны эмэгтэйн онцлог шинжүүд бүгд Гэрэлийнхтэй таарч байх шиг.  Монгол цаг тооны бичиг бариад суучихдагаараа тэр бас үеийнхнээсээ ялгарна. Зурхайн ухаан агуу учраас цаасан дээр бэлэн хэвлэчихсэн байхад яагаад харж болохгүй гэж өөрийгөө зөвтгөдөг.
Гоо сайхны тухай хэдэн үг
“Ejris” салоны захирал Д.Энхтуяад олон жил арьсныхаа эрүүл мэнд, гоо сайхныг даатгаж байгаа бөгөөд эгчмэд хэрнээ дотно найз нь түүнд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг нь олж тусалдаг байна. Г.Гэрэл ус сайн уухын зэрэгцээ ажлын шахуу хуваарийнхаа “ачаар” жин нэмэх тал дээр санаа зовж, дуртай амттанаа  хорьдоггүй гэнэ. Охид бүсгүйчүүд жингээ хасч, хөдөлгөөн хийж биеэ эрүүлжүүлэн, гоо сайхнаа тэтгэхээс илүү турахын төлөө өөрийгөө стрест оруулаад байгааг шүүмжилдэг нэгэн. 
Хувцас, гоёл чимэглэл
Брэнд дагнаж өмсдөггүй. Таалагдсан л бол ямрыг ч өмсдөг. Эмэгтэй хүний хувцас, үс гэзэг гоё сайхан л байх ёстой гэсэн зарим нэгэнд хатуу санагдах зарчимтай. Телевизээр гардаг ажлын онцлог учраас гоёл чимэглэл ихтэй. Ер нь ганган, чамин, овор хэмжээ ихтэй гоёлд дуртай. Түүний чимэглэлийн дунд Swarovski их. Гоёл чимэглэлийн цуглуулгыг арвижуулахад нөхөр нь ч гар бие  оролцдог байна. 
Туйлын хүсэл
Бурханы шашнаа дээдэлдэг ч бүх шашины үзэл сургааль нэг бурхны сургааль гэдэгт итгэдэг, аль ч шашны номлол сургаалийг зөвөөр ойлгож, оюундаа тунгаах нь хамгийн зөв гэж боддог. Хүн бурхнаас амьдрал авагч юм. Нэгэнт амь аваад хүн болж төрсөн учраас үхэхийн цагт амьдралаа утга учиртай өнгөрөөсөн байгаасай. Г.Гэрэл өөрийнхөөрөө сэтгэл хангалуун, дүүрэн амьдрахын тулд юу хүсч байна түүнийгээ хийх л хэрэгтэй гэж ярилаа. Түүний амьдралын утга учир нь гэр бүл,  сонгосон зам, хийх дуртай ажил, өөрөө юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • наранбаатар
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • наранбаатар
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • Үл ялих халзан болохоос өөлөх юмгүй үнэхээр сайхан төрсөн бүсгүй Ийм бүсгүйчүүдээрээ бахархах ёстой юм шүү
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • Sejgiin yum be
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • Бат
    Гэрлээг мэднээ Өөрийгөө хөгжүүлж өөрийгөө хурцалж сайн яваа чадалтай лидер эмэгтэйчүүдийн 1 мундаг шүү
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • hajuud haraad zogsoj bsan um shig bichihiima
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • Naranbaatartai 120-iin Palace hoteld ordog
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    tsuuxun xedxenee gaixaad bdag murtluu manaixan negendee uram xairlaj surmaar en Xudlaa bodsonoo l xarsan ym shig bichix ymaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    Saixan l emegtei sh dee Tegeed ch xanilj suusan xani ni ene ter geegvi bxad xundlungiin xvmvvs ch yamai l bna doo
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin
    yund tegj negnee vgvisgej myalj bdag ym be dee Uursduu yag yman deeree yu ch xiij chadaxgvi baij
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • mongoljin
    naranbaatariin numur nuulgund udii zeregtei yawaa shdee
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • saruul
    dajgui huuhen daanch bie uneldeg
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin
    naranbaatariin sexiin hamtragch
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
  • daichin busgui amjilt husie
    2012 оны 10 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025