Дуучин Becky уран бүтээлээс гадна олон ажил амжуулж явдаг тун хөдөлмөрч, хөдөлгөөнтэй залуу. Оюу толгой компанид гайгүйхэн ажил албатай ажиллаж байсан тэрээр одоо Fashion Channel Mongolia суваг телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ. Түүний эхнэр сүйт бүсгүй 2009 оны Монголын мисс Бадамгэрэл билээ. Бадамгэрэл гэх энэ бүсгүй ч гэсэн загварынхаа хажуугаар нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож МАН-ын дэргэдэх НАМОХ-ын удирдах зөвлөлийн гишүүн болж байсан удаатай.Одоо Азийн модель агентлагийн гүйцэтгэх захирал, багшаар ажиллаж байгаа овсгоотой бүсгүй. Эдгээр хоёр хосыг хоорондоо яг тохирсон өөлөх зүйлгүй сайхан хосууд гэж хүмүүс ам сайтай байдаг. Хоёр хосууд маань сүй тавьсан байгаа бөгөөд тун удахгүй нижгир хурим хийхээр төлөвлөж байгаа сурагтай. Тэгвэл Fashion Channel Mongolia суваг телевизийн гүйцэтгэх захирал залуу сүйт бүсгүйгээ телевизийнхээ шоунд хамтад нь урьж ирээдүйн хадам ээжийнхээ урьд хойно нь гүйж ихэд тал засаж, халамжтай сайн хүргэн гэдгээ баталж байсан шүү. Ямартай я залуухан хосдоо аз жаргал хүсье. 

Сэтгэгдэл байхгүй байна