Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Өчигдөр өглөө 08.30 цагийн орчимд хаалттай эхэлсэн шүүх хурал шөнө 01.20 цаг хүртэл үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцсон бөгөөд Н.Энхбаярыг С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар өмгөөлсөн юм. Шүүх хурлын дараа Н.Энхбаярын өмгөөлөгчид Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл байхгүй байна