Авьяаслаг тамирчин

TV-5 телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоунд спортынхноос анх удаа оролцогч сонгогдсон нь буудлага спортын ОУХМ, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул гэдгийг үзэгчид хэдийн танил болоод байгаа билээ. Тэрээр 2010 онд буудлагын залуучуудын Дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртсэн залуухан авьяаслаг бүсгүй бий. Гуравхан жил хичээллэж дэлхийн аварга болж чадсан энэ бүсгүйг МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Цагаандалайн охин гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу? Тэгвэл тамирчин бүсгүй “Ододтой бүжиглэе” шоунд бас нэг авьяасаа илрүүлээд байгаа нь үзэгч, дэмжигчдээ алмайруулаад байгаа билээ. Тун удахгүй өндөрлөх “Ододтой бүжиглэе” шоуны эцсийн дүн энэ сарын 29-нд гарах юм. Ялагч тодруулах гол шалгуурын нэг мессеж санал асуулгад оролцож байгаа бөгөөд Хонгороог дэмжихийг хүсвэл 155166 дугаарын утсанд “Тамирчин Хонгороо” гэсэн тодотголтойгоор мессеж нисгээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025