Лондонгийн олимпийн татамид эх орныхоо нэрийг гаргаж, монголчуудын медалийн буухиаг эхлүүлсэн “булган сүүлт”жүдоч С.Ням-Очир гавьяат тамирчин цолны мялаалгаа саяхан нижгэр тэмдэглэсэн. Алдартны найранд түүний амжилтын гэрч болсон үе үеийн багш, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд гээд маш олон хүн цугласан бөгөөд Баянгол ресторанд хөл гишгэх зайгүй шахам дүүрсэн байсан гэхээр ямархуу найр болсоныг хэлээд өгнө. Түүгээр ч барахгүй гавьяат маань нэг сумаар хоёр туулай буудаж цайллаганд ирсэн зочиддоо ирэх сард болох хуримынхаа урилгыг тараагаад амжсан сурагтай. Түүний гэргий П.Лхамдэгд мөн л спортын хүн бөгөөд олны хайрыг татсан тамирчдын нэг гэдгийг мэдэх хүн олон. Тэгэхээр их спортоос төрөх хосын буухиаг үргэлжлүүлж буй хосууд намрын дунд сарын шинийн 17-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж,гал голомтоо бадраахаар болсон бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна