Мэргэжлийн сумогийн дэвжээг эзэгнэнэн төрөгсдийн нэг Харумафүжи Д.Бямбадорж Монголын гурав дахь сумоч ёкозуна цолтон боллоо. Башёгийн сүүлийн өдөр уран, дайчин, ухаалаг барилдаанаар их аварга Хакухог давснаар 15 даваатай башёг өндөрлүүлж, түрүү бөхөөр тодорч Монголчуудын хувьд гурав дахь их аварга төрлөө. Уг хүн нь хэдийгээр даруу төлөв боловч дэвжээндээ гарахаар хэнээс дутахгүй, хэнээс ч айж бэргэхгүй арслан барс мэт барилддаг нв энэ “давжаа” биетэй эрийн монгол омгорхол гэлтэй. Нэгэн үе Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг уран хурц барилдаанаар тамгалж явсан хүчит заан Р.Давааням агсан түүний аав. Төрсөн ах Д.Лхагвадорж нь өдгөө Улсын өсөх идэр начин цолтой барилдаж байгаа бол, үеэл н.Ганбаатар нь улсын гарьд цолтой бас л монгол бөхийн дэвжээнд арал хүчээрээ ааглаж яваа хүчтэн.
Харин Р.Давааням зааны төрсөн ах Р.Нямдорж нь Монголын бөхийн холбооны тэргүүн гээд л Харумафүжид харьяалалтай монгол бөхийн том, тод төлөөллүүд олон болохоор тэр ийм барилдаан гаргахаас яахав. Харин түүний гэргий М.Баттуул нь хэмээх сэтгүүлч бүсгүй бий. Хосууд ердөө жил гаруйханы өмнө хуримаа хийж биеийн хоёр тал болсон бөгөөд хөөрхөн хоёр охинтой. Хүчтэний маань гэрийг гийгүүлж, цайг чанах хувьтай төрсөн өөлөхийн аргагүй энэ сайхан бүсгүй сүүлийн үед рок попын ертөнцид секси, дур булаам байдлаараа имиж хийж яваа дуучин Нарагийн эгч гэдгийг мэдэх нэг нь андахгүй. –ийн Баатарын гэргий Ч.Ундралын хөтлөгчийн дугуйланг дүүргэж телевизэд ажиллаж байсан төдийгүй нөхрөө даган Арлын оронд очиж “Иватэ” их сургуулийг амжилттай төгссөн гэдэг. Түүгээр ч барахгүй суралцаж байх хугацаандаа гадаад холбооны даргаар хүртэл ажиллаж байсан ч бас гэж мэдлэг боловсролтой нэгэн гэнэ лээ. Ямартаа ч өнгөрсөн долдугаар сарын башёд урамтай сайхан барилдаж нэг ч уналгүйгээр түрүүлсэн озэки цолтны анхны шанг татаж чадсан түүнийг мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болохыг Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байсан бол тэр хүслийг нь биелүүлж тэрээр авч чадлаа. Гурав дахь их аваргадаа аз жаргал амжилт хүсье











Сэтгэгдэл байхгүй байна