Цагтаа энэ эр цалгиж бас халгиж явсан гэдгийг мэдэх хүн олон. Х.Наранхүү Киевийн Улсын их сургуулийг төгссөн цагаасаа л төр улсын хариуцлагатай алба хашиж ирсэн түүнийг олон улсын эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэдэг. Монгол улсын XX зууны их бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албан тушаалыг харьцангуй тогтвортой хашсан. Эрдэнэтийн захирлаар ажилласан он жилүүдийг нь салбарынхан чамгүй үр дүнтэй гэдэг. Уул уурхайн салбарт түүний үзэл бодол, байр суурь жинтэйд тооцогддог нь ч бий. Түүнийг хариуцсан албандаа харьцангуй удаан тогтож ажилладаг онцлогтой гэж зарим нэг нь тэгэх л юм байна лээ. Харин УИХ-ын гишүүн, тэр бүү хэл сайдын сэнтийд хүртэл тухлаад авсан экс эрхэм улс төрийн албанд нэг их удаагүй. Удах ч шаардлага байгаагүй гэдгийг улс амьтан олон удаа хэлж байсан. Тиймдээ ч Дундговьчууд Х.Наранхүүгээ Б.Наранхүүгээр сольчихоод догь сууж байгаа биз. Харин Х.Наранхүү одоо хаана юу хийж явааг хэн ч мэдэхгүй байгаа. Хаана яваа бол
Цагтаа энэ эр цалгиж бас халгиж явсан гэдгийг мэдэх хүн олон. Х.Наранхүү Киевийн Улсын их сургуулийг төгссөн цагаасаа л төр улсын хариуцлагатай алба хашиж ирсэн түүнийг олон улсын эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэдэг. Монгол улсын XX зууны их бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албан тушаалыг харьцангуй тогтвортой хашсан. Эрдэнэтийн захирлаар ажилласан он жилүүдийг нь салбарынхан чамгүй үр дүнтэй гэдэг. Уул уурхайн салбарт түүний үзэл бодол, байр суурь жинтэйд тооцогддог нь ч бий. Түүнийг хариуцсан албандаа харьцангуй удаан тогтож ажилладаг онцлогтой гэж зарим нэг нь тэгэх л юм байна лээ. Харин УИХ-ын гишүүн, тэр бүү хэл сайдын сэнтийд хүртэл тухлаад авсан экс эрхэм улс төрийн албанд нэг их удаагүй. Удах ч шаардлага байгаагүй гэдгийг улс амьтан олон удаа хэлж байсан. Тиймдээ ч Дундговьчууд Х.Наранхүүгээ Б.Наранхүүгээр сольчихоод догь сууж байгаа биз. Харин Х.Наранхүү одоо хаана юу хийж явааг хэн ч мэдэхгүй байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна