Монголын хүчит хөвгүүд Японы мэргэжлийн сумог эзэгнэнхэн байгаа гэдгээ өчигдөр дахин нэг баталлаа. Үнэхээр ч мэргэжлийн сумог төрөлх Япончууд нь биш Монголын хөвгүүд эзэрхийлж, түрэмгийлж байгаа гэдгийг дэлхий нийт харж байгаа нь үнэн. Бид ч, Би ч Монгол хүчтэнүүдээрээ бахархаж буй энэ цаг үед сүмо бөхийн ёкозүна цолны болзлыг хангаад байсан озэки Харүмафүжи Д.Бямбадорж төгсгөлийн барилдаанаа их аварга Хакүхо М.Даваажаргалтай урамтай сайхан барилдаж түрүүллээ. Тэрээр их аварга Хакүко М.Даваажаргалыг хөнтрөх мэхээр унагаж, нэг ч уналгүй 15 давж Японы мэргэжлийн сумогийн башёд дараалан түрүүлж байгаа юм. Түүгээр ч барахгүй тасралтгүй даваа авсан тоо 31-д хүрсэнээр тэр Их аварга хэмээх цолыг гуйж биш гуядаж авч байгааг харсан олон мянган Монголчууд нь түүнээр бахархаж бас омогшиж суугаа биз ээ. Ямартаа аваргыг давж аварга цолны болзол хангаж байгаа Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга, Монгол Улсаас тодорсон 3 дахь аварга болж байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл байхгүй байна