70 дахь Их аварга ганцхан л...

Мэргэжлийн сүмогийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан тун удахгүй эхлэх гэж байна. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж буй Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн сэкиваки Гоэйдотой өчигдөр учраа таарч цүкитаоши мэхээр давснаар амжилтаа бататгаж аварга болох боломжоо нэмж чадсан. Түүний хувьд өнөөдөр дахин нэг даваа авбал ёкозүно цолны болзол хангаж мэргэжлийн сумогийн 70 дахь, МУ-ын сумочдын гурав дахь Их аварга болох юм.  өнөөдөр озэки Кисэносатотой  барилдана. Ямартаа ч Их аварга болохыг нь тэсэн ядан хүлээж буй ард түмнийгээ баярлуулна гэдэгт бат итгэлтэй байна. Нутгийн хүүдээ амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025