Сүүлийн үед барилга үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх болсонтой холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас хяналт шалгалтын онцгой нөхцөл тогтоолоо. Энэхүү хяналт шалгалтын онцгой нөхцөлийг өнөөдрөөс эхлээд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбогдох тушаалыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү танилцуулсан байна.
1. Хяналт шалгалтын онцгой нөхцөлийн үед авах арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах Комиссыг байгуулсугай.
2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга, дэд бүтэц, техник, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт татан төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохион байгуулан ажиллуулсугай.
3. Нийслэлийн хэмжээнд баригдаж буй нийт барилгуудыг хамруулан нэгдсэн удирдамжтай шалгалтыг 10 хоногт багтаан хийсүгэй.
4. Онцгой нөхцөлийн үед хийгдэх шалгалтыг удирдамжийн дагуу үнэн зөв, шуурхай, хариуцлагатай гүйцэтгэж, шалгалтын дүн, арга хэмжээний саналыг боловсруулж, Даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Комисст /Д.Гүньбазар/-т үүрэг болгосугай.
5. Барилга, угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг хуулийн хүрээнд чангатгах, аттестатчилал явуулах шаардлагыг БХБЯ-нд хүргүүлсүгэй.
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, дотоод хяналтыг чангатгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг нийт барилга, угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд, холбогдох төрийн байгууллага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах сургалт, семинар, уулзалт, хурал зохион байгуулах, олон нийтэд мэдээлж сурталчлах бүх төрлийн арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахыг Комисст /Д.Гүньбазарт үүрэг болгосугай.
8. Тушаалын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Комисс /Д.Гүньбазар/, Тамгын газар /С.Заяадэлгэр/-т үүрэг болгосуга
Сэтгэгдэл байхгүй байна