Дэлхийд ганцхан заяасан гайхалтай хүн

Дэнни Осборн бол амжилтгүй хийгдсэн үр хөндөх ажилбар/ аборт/-ын дараа эхийн умайд өсөн хөгжиж төрөөд амьдарч байгаа анхны хүн юм. Дэнни Хонконгод төржээ.
Эцэг эх нь хүүхдээ авахаас шууд татгалзжээ. Хүүхдийн бие тун хүнд хэцүү. Орондоо дөрвен жил хэвтсэний эцэст 18 өргөмөл хүүхэдтэй нэг канад айл үрчилж авсан байна. Дэнни эхний үед дуугүй бүрэг, бусадтай нийцгүй хүүхэд байсан боловч өргөсөн эх эцгийн хайр халамжийн ачаар шинэ амьдралд орсон.
Тусгай хийцийн биогүйдлийн гар хөл хийдэгхиймэл эрхтний мэргэжилтэн Брайан Жиаведони,
-Тэр анх ичимхий, аймхай хүүхэд байсан бол одоо өөртөө итгэлтэй, огт өөр хүн болсон. Энэ итгэл нь түуний гэрийнхний халамж дэмжпэгээс төрөн гарч байгаа юм. Би өдий жил ажиллахдаа ийм түвэгтэй өвчтөнтэй учирч байгаагүй гэж ярьжээ.
Хэдийгээр хүүгийн хөл түнхнээсээ доош, гар нь мөрөөрөө үгүй боловч хиймэл гар хөлөө сайн эзэмшиж сурчээ.
-Энэ бол үр хөндөх аймшигт оролдлогоос болсон юм. Харин Дэннигээс хэзээ ч салган авч чадахгүй нэг зүйл байдаг. Энэ бол сэтгэлийн их хүч юм. Уулзаж учирсан хүн болгоны сэтгэлийг их хөделгөдөг учир тэд хүүг ер мартдаггүй гэж 13 настай канад хүүгийн эх Жина Осборн ярьж байна.
Дэнни хэдийгээр төрөлхийн дөрвөн мөчгүй боловч сэтгэлийн их тэнхээтэй нэгэн. Тэр ердийн дунд сургуулийн 6 дугаар ангид суралцдаг, ангийнхан дундаа нэр хүндтэй, бойскаутын байгууллагын гишүүн.
Сүүлийн үед тэр хурдан өсөж байгаагаас хиймэл эрхтнүүдийг нь жилд хоёр удаа солих шаардлагатай болжээ.
Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой жавхаалаг энэ хүү өсөн том болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025