Би яллаа

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн  түүнийг “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэр хүндэд халдсан гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэн буюу 8.564.400 орчим төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Хэргийг сануулбал, Д.Болормаа нь бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг бичсэн бөгөөд энэ хэрэгт “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү холбоотой гэсэн юм. “Мон Уран”-ы Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт гарчээ. Энэ нийтлэлтэй холбоотойгоор “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • iim bayan hun yu gej ohiduud hudaldaad yabah be dee
    2012 оны 09 сарын 29 | Хариулах
  • Bilgiin gaz donton
    2012 оны 09 сарын 21 | Хариулах
  • sex simbol
    ENE BOL ALDARTAI BELGIIN GAJ DONTON AMLAY
    2012 оны 09 сарын 21 | Хариулах
  • mundag zaluu shu
    2012 оны 09 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025