Британийн поп дуучин Робби Уильямс аав болжээ. “Take That” хамтлагийн дуучин асан Роббин Турк гаралтай америк жүжигчин Айда Филд нар охинтой болсноо “Твиттер”-т бичсэн байна. Хүүхэддээ энгийн нэр өгнө гэдгээ мэдэгдэж байсан дуучин охиноо Теодора Роза гэж нэрлэсэн байна. Робби 38 настай бол Айда 33 настай билээ. Тэд гурван жил хамт амьдарсны дараа 2010 онд гэрлээд байсан юм. 
Сэтгэгдэл байхгүй байна