
Хүүхдүүддээ хаад ноёдын нэр өгч дэгжирхдэг “Наран” группийн эзэд
манайдаа л ховорхон үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг. Цагтаа төр түшилцэж
явсан ноён С.Болдхэт нэрт марк цуглуулагч Сэрээтэрийн хүү бол хатагтай
Д.Удвал Ж.Занаа тэргүүтэй дайчин, ажил хэрэгч бүсгүйчүүдийн төрсөн дүү,
эрхэмсэг, элегантный хатагтай. Эдний ууган хүүг Б.Аргун гэдэг. Манай
дээдсийн танхил хөвгүүдийн нэг тэрээр гадаадад өндөр боловсрол эзэмшиж,
өв залгамжлагчийн үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Саяхнаас уул уурхайд
хүчин зүтгэх болсон гэх мэдээлэл бий боловч үнэн хэрэгтээ дэлгүүрийн
бизнестээ илүү гаршсан гэдэг. Өмнө нь амьдрал зохиож, харьцангуй эрт аав
болсон залуу ноён Б.Аргун Эрдэнэсанаа хэмээх энэ бүсгүйтэй үерхээд
багагүй хугацаа өнгөрч буй. Онгоцны үйлчлэгч, зэгзгэр туранхай бүсгүйтэй
харин хэзээ гэрлэж, хуримын зар дуулгах нь тодорхойгүй. Бодвол хоёр
дахь амьдрал учраас тийн удаж буй биз. Тэрээр саяхан болж өнгөрсөн
“Fashion TV”-ын шоунд найз бүсгүй Эрдэнэсанаатайгаа хөтлөлцөн ирэхдээ
олноос ихэд онцгойрч камер, дурангаас нуугдан эгээтэй л олны танил од
шиг загнаж байгаад улам ч анхаарлыг татсан нь энэ.

Сэтгэгдэл байхгүй байна