МУГТ Н.Төгсцогт сүй тавьсан уу?

Монголын хамгийн залуу гавьяат тамирчин болоод байгаа 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт “Зөн билгийн тулаан”-ы ялагч удган Замандын хүргэн болох гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Н.Төгсцогтын найз бүсгүйгээр тодроод байгаа Д.Уранзаяа нь Замандын отгон охин бөгөөд “Киви” хамтлагийн ахлагч Укагийн хамт амьдардаг аж. Хосууд үерхээд хоёр жил гаруй хугацаа болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд сүй тавьсан гэх мэдээлэл гараад байгаа. Харин энэ талаар гавъяат маань “Бид үерхээд удаж байгаа. Гэхдээ одоохондоо гэр бүл зохиох бодол байхгүй. Тийм болохоор сүй тавьсан гэдэг худлаа. Бид одоохондоо тус тусынхаа ажил, сургуулийг хөөгөөд явж байна. Хэсэг хугацааны дараа хэн хэн нь ажил мэргэжлийнхээ хувьд амжилт гаргасны дараа энэ талаар бодно” хэмээн тайлбарлажээ. Тиймээс тэдний сүй тавьсан гэдэг нь худал аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025