Дундговь аймгийн харь яат уртын дууч бүсгүй С. Цогтсайхан 1996 онд СУИС-ийг төгсөж ҮДБЭЧ-д уртын дуучнаар орсон. Амьдралынхаа 11 жилийг тус чуулгад зориулж яваа тэрээр гадны улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай” дуучин болжээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Төрийн шагналт агуу их Б.Норовбанзадын нутгаас төрсөн чадварлаг дуучин маань дуулахын сацуу шаггүй сайн дэмбээчин гэдгийг зарим хүмүүс мэдэх биз ээ. Дэмбээгээр бол ямар ч аавын хүүтэй халз үзнэ, барагтай л бол урдаа гишгүүлдэггүй нэгэн. Ямартай л Японы сумогийн дэвжээнд ааг бяраараа гайхуулж явсан Их аврага Д.Дагвадоржтой дэмбээдэж ялж байсан удаатай. Дуучин Батмэндтэй хамтраад олон ч дуэт төрүүлсэн түүнийг зэрвэс харахад мисс гэмээр үс зүс, намба төрх сайтай бүсгүй. Жинхэнэ монголжингоо төрхтэй түүнд үндэсний хувцас бүр ч сайхан зохидог. Дуу хуур, тоглоом наадгайгаараа хэний ч дор орохооргүй авхаалжтай тэрээр 2009 оноос өдийг хүртэл СУИС-д багшилсаар байна. Мисс дуучны арын албыг үүрч яваа хань нь биеийн тамирын багш мэргэжилтэй сайхан монгол эр байдаг бөгөөд хосууд хоёр хүү, нэг охинтой. Шаггүй дэмбээчин
Дундговь аймгийн харь яат уртын дууч бүсгүй С. Цогтсайхан 1996 онд СУИС-ийг төгсөж ҮДБЭЧ-д уртын дуучнаар орсон. Амьдралынхаа 11 жилийг тус чуулгад зориулж яваа тэрээр гадны улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай” дуучин болжээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Төрийн шагналт агуу их Б.Норовбанзадын нутгаас төрсөн чадварлаг дуучин маань дуулахын сацуу шаггүй сайн дэмбээчин гэдгийг зарим хүмүүс мэдэх биз ээ. Дэмбээгээр бол ямар ч аавын хүүтэй халз үзнэ, барагтай л бол урдаа гишгүүлдэггүй нэгэн. Ямартай л Японы сумогийн дэвжээнд ааг бяраараа гайхуулж явсан Их аврага Д.Дагвадоржтой дэмбээдэж ялж байсан удаатай. Дуучин Батмэндтэй хамтраад олон ч дуэт төрүүлсэн түүнийг зэрвэс харахад мисс гэмээр үс зүс, намба төрх сайтай бүсгүй. Жинхэнэ монголжингоо төрхтэй түүнд үндэсний хувцас бүр ч сайхан зохидог. Дуу хуур, тоглоом наадгайгаараа хэний ч дор орохооргүй авхаалжтай тэрээр 2009 оноос өдийг хүртэл СУИС-д багшилсаар байна. Мисс дуучны арын албыг үүрч яваа хань нь биеийн тамирын багш мэргэжилтэй сайхан монгол эр байдаг бөгөөд хосууд хоёр хүү, нэг охинтой.
Сэтгэгдэл байхгүй байна