Илүүдэл үснээсээ хэрхэн салах вэ?

Гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэгэн зүйл хөл, гар дээрх илүүдэл үс юм. хөл гарныхаа илүүдэл үснээсээ санаа зовсоор л банйа уу? Химийн бодис ашиглахгүйгээр, гэртээ хэрхэн хөл гарныхаа илүүдэл үсийг цайруулах аргуудыг зөвхөн танд хүргэж байна.
1.    Лемон, зөгийн балны хольц:
-    Лемоны шүүсийг зөгийн балтай хольж илүүдэл үстэй хэсэгтээ түрхэнэ. Уг түрхлэгээ 20 минут байлгасны дараа угаана. Таны арьсанд ямар ч харшил үүсгэхгүй тул, хэдэн ч удаа ийм маскыг хөл, гарандаа тавьж болно.
2.    Улаан лоолын маск:      
-    Улаан лоолыг зүсэж, хэрчээд илүүдэл үстэй хэсэгтээ 5-10 минут тавина. Мэдээж хэрэг, таны үсний өнгөнөөс шалтгаалан, үр дүн нь харагдана. Доод тал нь 2-3 удаа давтах хэрэгтэй.
3.    Нар:
-Өндөр хувьтай нарнаас хамгаалах тосыг хөл, гар, нуруундаа түрхээд наранд гарна. Тун удахгүй танд илүүдэл үс хусагч тоснууд хэрэгггүй болох вий.
      4. Гурилан маск:
            - Нүүрэн дэх илүүдэл үсийг цайруулах нь илүү өнгөлөг цэвэрхэн харагдуулдаг.
              Бага хэмжээний гурилыг устай хольж, зуурмагаа нүүрний сахал зэрэг үсэрхэг            хэсэгтээ тавьж цайруулах болно.
5. Лемон болон тарагны маск:
 - Мөн л нүүрэндээ тавих маск бөгөөд уг маскыг апельсины хатсан хальс, лемоны багахан    шүүс, бага хэмжээний тарагийг хольж бэлтгэнэ. 15-20 минут байлгасны дараагаар угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд маскаа олон удаа тавина.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025