Алдарт уяач, асан гишүүн-4

Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр хийсч өссөн энэ хүнийг морь, малгүйгээр төсөөлөх аргагүй.  Арван жил, оюутны он жилүүд, улс төрийн албанд томилогдсоноосоо хойш ч Х.Бадамсүрэн гишүүн цаг зав гарах л юм бол адуу малтай ноцолцож явдаг хурдан хүлгийн улаан хоббитон. Морио дээдэлсэн тэр хүсэл нь унтрахгүй байсаар түүнийг Ардын намын алдарт уяачдын тоог нэгээр нэмэхэд хүргэсэн гэдэг. Хэдийгээр хурдан морь уях хоббитой ч төрийн ажлыг цалгардуулаад байж таарахгүй учраас өөрийнхөө хоббиг хоёрдугаарт тавьсан хэмээн ярьдаг түүний адуун сүрэгт монгол, араб үүлдрийн  цэвэр цусны алдартай морьд өч төчнөөнөөрөө. Харин Х.Бадамсүрэн алдарт уяач өнгөрсөн сонгуулиар “Ажнай” дүүдээ цэвэр ялагдсан болохоор энэ удаа хоббигоо нэгдүгээрт тавьж буй нь дамжиггүй.

Түүгээр ч барахгүй Х.Бадамсүрэн асанг Монгол-Оросын хамтарсан томоохон аж ахуйн нэгжийг эдийн засгийн хямралтай үед галыг нь алдуулахгүй авч ирсэн цөөхөн бизнесменүүдийн нэг гэдгээр нь ч таних хүн цөөнгүй. Тиймдээ ч энэ эрийг Монголын уул уурхайн салбарын урдаа барих нүүр царай гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийн захирлаар томилогдож даргын карьераа эхлүүлсэн түүнийг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй Монросцветметийн Бадамсүрэн хэмээн овоглодог байсан. Сүүлд ГОК-ийн даргад хүртэл нэр нь яригдаад амжсан түүний олны мэддэггүй нэг гавьяа нь Монголын жоншны үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээний чанар, үр ашгийн түвшинд хүргэж эхний тавд жагсаасан жаатай уурхайчин. “Монголросцветмет”, морь хоёроор алдаршсан тэрээр хөрөнгө хогшилтой хөөргөн эрчүүдийн дунд түгээмэл байдаг элдэв хүүхэн шуухны асуудал мань хүнд байдаггүй нь түүний нэг давуу имиж гэж байгаа. Гэргий Рэнцэн-Амгалан хэмээх нийгмийн идэвх зүтгэл нь дэндсэн бүсгүй буй. Залуудаа хамт хойно сурч байсан хосууд мисс гэргий нараараа алдартай 2 хүүтэй, сүүлд хүсэн хүлээж байж хэнз охинтой болсон халуухан хосууд. Өдгөө “Тун-Эрдэнэ фарм”-ын захирлаар ажиллаж хажуугаар нь бас бус бизнест ханцуй шамалж, аймгийн алдарт уяач нөхрийнхөө арын албыг авч явдаг Рэнцэн-Амгалан хатагтай залуу халуундаа оросын хус шиг гэдэгчлэн үс, зүс сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Бас болоогүй ээ Ардчиллын салхи сэвэлзэж байсан 90-ээд оны дунд үед Их хуралд хүртэл нэр дэвшиж явсан хатагтай.

 

 

 

 

 

 



 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Рэнцэн-Амгалан багшдаа хайртай шүү Та тун сайхан харагдаж байна Аз жаргал хүсье
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025