Жүдо бөхөөр Монголд өмнөө барих хоёрхон л хүн байдаг гэхэд “алдас” болохгүй биз. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУ-ын хэмжээний мастер С.Мияарагчаа нар. Харин энэ хоёр эрхмийн эрэмбийг тодорхойлох гэвэл төвөгтэй болов уу. Дундговь аймгийн унаган хүү С.Мияарагчаагийн хувьд Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Л.Санжаасүрэнгийн хүү буюу удам дамжсан хүчтэн. Монголын анхны кураш бөхийн дэлхийн аварга, жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид уригдан оролцдог “Мастерс” тэмцээний хошой аварга болж “топ” гэдгээ харуулсан гээд л түүний амжилтыг дурдвал өч төчнөөн гэдгийг манай уншигчид мэднэ байх. Мөн түүнийг үндэсний бөхөөр энэ биедээ ахадсан гэмээр барилддаг гэдгийг мэдэх нэг нь андахгүй. Өнгөрсөн Дундговийн наадмаар тэр 5 давж аймгийн начин цол хүртсэн. Харамсалтай нь тус наадмын үндэсний бөхийн барилдааныг хүчингүй болгож цол авсан хүчтэнүүдийн цолыг хураасан. Энд дунд мань удамт хүчтэн С.Мяарагчаа цохиж явсан нь олны гайхшралыг төрүүлээд авсан билээ. Харин түүний гэргий С.Болорсайхан хэмээх нэгэн хувийн компанид ажилладаг чамгүй боловсролтой бүсгүй буй. Тамирчин хүн амжилтад хүрэхийн төлөө олон зүйлийг орхиж, золиослох хэрэгтэй болдог болохоор манай тамирчид гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг нь нууц биш. Тиймээс тамирчин хүний ар гэрийг хариуцаж явна гэдэг дааж давашгүй хүд ачаа гэлтэй. Гэвч С.Болорсайхан хатагтай ажилдаа явахын зэрэгцээ хоёр хүүхдээ асарч гэргийнхээ үүргийг шаггүй сайн гүйцэтгэдэг гэнэ лээ. Цолоо хураалгасан удамт хүчтэн
Жүдо бөхөөр Монголд өмнөө барих хоёрхон л хүн байдаг гэхэд “алдас” болохгүй биз. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУ-ын хэмжээний мастер С.Мияарагчаа нар. Харин энэ хоёр эрхмийн эрэмбийг тодорхойлох гэвэл төвөгтэй болов уу. Дундговь аймгийн унаган хүү С.Мияарагчаагийн хувьд Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Л.Санжаасүрэнгийн хүү буюу удам дамжсан хүчтэн. Монголын анхны кураш бөхийн дэлхийн аварга, жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид уригдан оролцдог “Мастерс” тэмцээний хошой аварга болж “топ” гэдгээ харуулсан гээд л түүний амжилтыг дурдвал өч төчнөөн гэдгийг манай уншигчид мэднэ байх. Мөн түүнийг үндэсний бөхөөр энэ биедээ ахадсан гэмээр барилддаг гэдгийг мэдэх нэг нь андахгүй. Өнгөрсөн Дундговийн наадмаар тэр 5 давж аймгийн начин цол хүртсэн. Харамсалтай нь тус наадмын үндэсний бөхийн барилдааныг хүчингүй болгож цол авсан хүчтэнүүдийн цолыг хураасан. Энд дунд мань удамт хүчтэн С.Мяарагчаа цохиж явсан нь олны гайхшралыг төрүүлээд авсан билээ. Харин түүний гэргий С.Болорсайхан хэмээх нэгэн хувийн компанид ажилладаг чамгүй боловсролтой бүсгүй буй. Тамирчин хүн амжилтад хүрэхийн төлөө олон зүйлийг орхиж, золиослох хэрэгтэй болдог болохоор манай тамирчид гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг нь нууц биш. Тиймээс тамирчин хүний ар гэрийг хариуцаж явна гэдэг дааж давашгүй хүд ачаа гэлтэй. Гэвч С.Болорсайхан хатагтай ажилдаа явахын зэрэгцээ хоёр хүүхдээ асарч гэргийнхээ үүргийг шаггүй сайн гүйцэтгэдэг гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна